Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана.

Нийтлэгч Админ
10 сар өмнө
A A
0

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуусын хөгжил, хамгааллын талаар баримталж буй бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй агентлаг юм.

Дүүргүүдэд ч эдгээр чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтэс бий. Чиг үүргийн давхцал улс, дүүрэгт байгаа учир дээрх хоёр байгууллагыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулах шаардлагагүй гэж үзжээ. Хотын дарга Х.Нямбаатар “Төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Зарим төслийн нэгжийг татан буулгах ажил эхлүүлнэ” гэв.

Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгах үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэр, журмын дагуу болно. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Үүнд,

23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.

25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.

26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

4 өдөр өмнө
Нийгэм

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

5 өдөр өмнө
Нийгэм

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

5 өдөр өмнө
default
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

1 долоо хоног өмнө
Нийгэм

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

1 долоо хоног өмнө
Нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 42 өргөдөл, гомдлыг хүлээн авав

1 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn