Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Орон нутгийн оюутнууд хичээлээ дараа нь нөхөж, сонгууль өгөх эрхээ эдэлнэ

Нийтлэгч Ө. Одхүү
1 жил өмнө
A A
0

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.10.02/ мэдээлэл өглөө. Сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах дараах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулж байгаа аж.

Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж байгаа 1100-аад аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60 мянга гаруй хүна байгаа статистик гарчээ.

Хотод сурч буй оюутнуудын хувьд санал хураалтын өдөр тав дахь өдөр тул Лхагва, Пүрэв гаригт их дээд сургуулиудаас оюутнуудаа үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах зэргээр ярилцаж тохиролцсон байна. Мөн уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа аж.

ИТХ-ын хурлын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8,031 мандат байгаа бөгөөд 17,400 гаруй хүн нэр дэвшсэн байна. Нам, нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан ба одоогоор саналын хуудсыг хэвлэх, санал хураах байрыг тохижуулах, техникийн хангамж зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос “Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим сонгуулийн асуудлыг хялбараар бодож болохгүй. Улсын хэмжээнд цахим дэд бүтцийн асуудал байна. Энэ дэд бүтцийн асуудал одоо л хангагдаж байгаа. Тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа. Иймд дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байгаа” гэсэн юм.

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Бусад

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

1 сар өмнө
Бусад

Зургаан сарын хугацаанд скүүтэр, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй

4 сар өмнө
Бусад

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

5 сар өмнө
Бусад

“ПИЗЗА ХАТ” 30 ДАХЬ САЛБАРАА АМГАЛАНД НЭЭЛЭЭ

6 сар өмнө
Бусад

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

6 сар өмнө
Бусад

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхилоо

9 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

2026-01-29

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

2025-09-25

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Өмнөд Солонгост “No Trump! No China!” жагсаал үргэлжилж байна

2025-10-29

Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа

2026-01-07

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

2026-01-29

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn