Парис-2024 зуны XVII паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2024.09.04/ наадмын долоо дахь өдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд нийт арван тамирчин өрсөлдлөө. Монгол Улсаа төлөө энэхүү ангилалд П.Энхманлай уралдсан бөгөөд тэрбээр гараандаа 16.03 секундын амжилттай тавдугаар байр эзэлж, энэ улирлын шилдэг амжилтаа үзүүлжээ. Харамсалтай нь финалд шалгарч чадсангүй.
П.Энхманлай нь 2016 оны Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн Гранпри тэмцээний алт, хүрэл, 2019 оны Польшийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын 9 удаагийн аварга тамирчин юм.
Б.Батдоржийн удирдлага дор хоёр дахь наадамдаа хурд хүчээ сорьсон тэрбээр Токиогийн паралимпийн наадамд уралдсан туршлагатай нэгэн.
Discussion about this post