Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

Нийтлэгч Админ
3 цаг өмнө
A A
0

“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр болж, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс залуучууд оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус чуулганд үг хэлэхдээ, “80 жилийн өмнө, яг энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх түүхэн сонголтоо хийж, бүх нийтийн санал асуулгаар 98.4 хувийн ирцтэй, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Энэ бол Монголын ард түмний эв нэгдэл, итгэл, үнэнч сэтгэл, тусгаар тогтнолын мөнхийн бэлгэдэл юм гэдгийг тэмдэглээд өнөө цагийн залуус энэ үнэ цэнийг ухамсарлан, эх оронч сэтгэл, итгэл, зорилгоо ирээдүйд өвлүүлэн залгамжилж явах учиртайг онцоллоо.  

Засгийн газар залуучуудын хөгжлийг бодлогын эн тэргүүний зорилт болгож, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” гэж нэрлэсэн. Энэ бол Монголын залуусын оюун санаа, эрч хүч, бүтээлч чадварт итгэж буй Засгийн газрын төдийгүй, дэлхийн монголчуудын итгэлийн илэрхийлэл гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн тэрбээр “Засгийн газар хамгийн том мега төсөл болох Хүний хөгжлийн шинэ хөтөлбөрөө эхлүүлээд байна. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг шинэ шатанд гаргаж, хүн бүрийн хөдөлмөр шударгаар үнэлэгддэг, авьяас нээгддэг, хариуцлагатай нийгмийг цогцлоох зорилготой юм. Олон улсын байгууллагууд Монгол Улсын итгэлцлийг өндрөөр үнэлж байна. Moody’s агентлаг 11 жилийн дараа манай улсын зээлжих зэрэглэлийг “B1, тогтвортой” түвшинд дэвшүүлсэн. Энэ бол Засгийн газрын авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн, эдийн засгаа сэргээсэн, сахилга батад суурилсан бодлогыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний нотолгоо гэж үзэж байна.

Залуусын хөгжлийг илүү оновчтой шийдвэрлэхийн тулд бие даасан агентлаг эсвэл зөвлөл байгуулах асуудлыг бид нээлттэй хэлэлцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, залуусынхаа дуу хоолойг сонсдог, санаачилгыг бодитой дэмждэг төр байхыг зорьж байна” хэмээв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор 2025 оны ес, аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгүүдийг Архангай, Дорноговь, Ховд, Баян-Өлгий аймаг болон төрийн захиргааны төв байгууллага бүрд зохион байгуулж, тухайн салбар дахь залуучуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцжээ. 

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг өнөөдрийн чуулганд танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

20 цаг өмнө
Онцлох Мэдээ

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

20 цаг өмнө
Онцлох Мэдээ

Азийн аялал жуулчлалын форум Монголд болно

24 цаг өмнө
Онцлох Мэдээ

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

3 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

3 долоо хоног өмнө
Нийгэм

Бүрэн автоматжуулагдсан Гэр хорооллын 180 ус түгээх байрыг Ус сувгийн удирдах газар хүлээж авлаа

3 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

2025-10-20

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

2025-10-20

УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана

2025-10-20

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

2025-10-21

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

2025-10-21

Авлигын эсрэг сургалтад 2412 албан тушаалтныг хамруулав

2025-10-21

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

2025-10-21

2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

2025-10-20

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2025-10-20

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn