Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

Нийтлэгч Админ
2 сар өмнө
A A
0

Эверест уулын Төвөдийн талаас гардаг зүүн энгэрийн ойролцоо цасан шуурганы улмаас гацсан олон зуун явган аялагчийг аврагчид аюулгүй газар руу замчилж байна гэж Хятадын төрийн хэвлэлд мэдээлжээ. 

Ням гаргийн байдлаар 350 явган аялагч Кудан хэмээх жижиг тосгонд хүрсэн бол үлдсэн 200 гаруй аялагчтай холбоо тогтоогоод байна гэж Хятадын төв телевиз /CCTV/ мэдээлжээ. Хятадад үндэсний баяраар найм хоногийн турш амарч байгаатай холбогдуулан Эверестийн зүүн талаас гардаг энгэр рүү хөтөлдөг Карма хөндийд энэ долоо хоногт аялагчид олон зуугаараа ирсэн байна.

Ойролцоогоор 4200 м-ийн өндөрт оршдог уг хөндийд цас баасан гаргийн оройноос эхлэн бямба гаргийн турш үргэлжлэн оржээ. Үлдсэн аялагчид орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулсан аврагчдын заавар тусламжийн дор Кудан руу ээлж дараагаар ирнэ гэж CCTV мэдээлсэн байна. Орон нутгийн олон зуун оршин суугч болон аврах багийнхан тус бүс рүү орох замыг хаасан цасыг цэвэрлэхээр ажиллаж байна гэж төрийн дэмжлэгтэй “Jimu News” цахим хуудсанд өмнө нь мэдээлсэн юм. “Jimu News”-ийн тооцоолсноор, 1000 орчим хүн гацсан байна. 

Харин Төвөдийн талаас гардаг Эверестийн хойд энгэрт явган аялагчид гацсан эсэх нь тодорхойгүй байна. Эверестийн хойд энгэрт хатуу хучилттай замаар хялбархан хүрдэг тул жуулчид олноороо байнга очдог. Аравдугаар сард Энэтхэгийн борооны улирал дууссанаар тэнгэр цэлмэдэг тул аяллын оргил үе тохиодог. Орон нутгийн аялал жуулчлалын компанийн албан ёсны “WeChat” хуудсанд мэдээлснээр, бямба гаргийн оройноос эхлэн Төвөдийн талаас Эверест рүү авирах тасалбар худалдаалах, нэвтрэх эрх олгохыг зогсоожээ. 

Төвөдөөс өмнөд зүгт орших Балбад хүчтэй аадар бороо орсны улмаас хөрс нурж, үер бууснаас үүдэн зам хаагдаж, гүүрнүүд нурснаар баасан гаргаас хойш 47 хүн амиа алдсан байна. Тодруулбал, Энэтхэгтэй хиллэдэг Илам дүүрэгт хөрс нурсны улмаас 35 хүн амиа алджээ. Түүнчлэн үерийн усанд урссан есөн хүн сураггүй болж, өөр гурван хүн аянгад цохиулж амиа алдсан байна.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Өмнөд Солонгост “No Trump! No China!” жагсаал үргэлжилж байна

1 сар өмнө
Дэлхий

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

2 сар өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

2 сар өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

2 сар өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

2 сар өмнө
Дэлхий

Украины дроны цохилтын улмаас Газпромын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ

2 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-29

Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

2025-05-23

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

2025-09-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-29

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025-11-14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

2025-11-12

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn