Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

“The MongolZ”-ийн зарласан үндэсний бичгээр эсээ бичих уралдаанд 17 настай охин түрүүллээ

Нийтлэгч Админ
2 сар өмнө
A A
0

CS2-ын дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдэх болсон “The MongolZ” багийн уриа үг нь “шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч”-ийг илэрхийлдэг. Тиймээс тус уриа үгтэй холбогдуулан үндэсний бичгээр эсээ бичих уралдааныг зарласан юм. Уралдааны материалыг энэ сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авч шилдгүүдээ тодрууллаа. 

Тэргүүн байрыг 17 настай О.Биндэръяа “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээгээр эзэлж ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, DISCORD NITRO, THE MONGOLZ DISCORD SERVER 7,000 XP, Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE шагналын эзэн болжээ. 

Дэд байрыг 15 настай Т.Жинжбадам эзэлсэн бол гутгаар байранд “Ялагдашгүй сүнс” эсээгээр 20 настай А.Номин нар шалгарсан байна.

Тэргүүн байр эзэлсэн охины бичсэн эсээ:

Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй

Амьдрал бол эцэс төгсгөлгүй тэмцэл. Заримдаа хүн бүх хүчээ шавхсан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, ялагдсан мэт санагддаг. Гэвч жинхэнэ ялалт нь өрсөлдөгчөө дийлэхэд бус, харин уналтын дараа дахин босоход оршдог. Хүн бие махбодоороо мохож болох ч зориг, сэтгэлээрээ ялагдашгүй.

Би багадаа түүх гэдэг зүйлийг сонирхдоггүй, бүр мэддэг ч үгүй байсан. Түүх гээд ярих бүрд надад нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг дахин сөхөх ямар хэрэгтэй юм бол гэж бодогддог байв. Надад ирээдүй л илүү чухал санагдаж, өнгөрсөн бол ард хоцорсон хоосон үүл мэт санагддаг байсан гэвч нэгэн өдөр гэр бүлээрээ аялалд явах үед бүх зүйл өөрчлөгдсөн юм. Бид Хэнтийн уулсын бэлд очиж, Чингис хааны өлгий нутагтай танилцахаар болсон. Тэнд ахмад хөтөч маань «энэ газар дэлхий дахиныг өөрчилсөн их түүхийн эхлэл » гэж намуун дуугаар өгүүлэв. Түүний ярианд Чингис хааны бага насны зовлон, түүний туулсан бэрхшээл, эцэст дэлхийн талыг эзэлсэн их үйл хэрэг гүн гүнзгий цуурайтлаа тодорч байлаа. Би тэр мөчид нэгэнт өнгөрсөн мэт санагдаж байсан зүйл үнэндээ өнөөдрийн бидэнд итгэл, зориг, бахархал хайрладаг амьд хүч гэдгийг ухаарсан. Түүх гэдэг хуучирсан зүйл биш, харин өнөөдөр биднийг чиглүүлж, маргаашийг гэрэлтүүлдэг замнал юм байна гэдгийг тэнд л ойлгосон. Ингэж л би түүх судлаач болох мөрөөдлөө эргэлт буцалтгүйгээр сонгосон.

Түүхийн үнэ цэнэ зөвхөн хэдэн зууны өмнөх үйл явдлаар хязгаарлагдахгүй, өнөө цагийн амьдралд ч тод харагддаг. Энэ утгаараа Mongolz багийн амжилт бол миний харж буй түүхийн нэгэн тод жишээ. Тэд өдөр бүрийн олон цагийн уйгагүй бэлтгэл, унтах, нойроо хасан хийсэн тоглолтууд, ялагдлын дараах, гашуун мэдрэмж энэ бүхнийг тэсэж байж өнөөдрийн нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж жижиг улсын хөвгүүд ч хүсэл зоригийн хүчээр дэлхийд гарах боломжтойг харуулсан. Тэдний туулсан зам түүхийн хуудсанд бичигдэхүйц үнэ цэнтэй бөгөөд ирээдүйд би түүхийн судалгаандаа, илтгэлүүддээ энэ бахархалт аяллыг заавал өгүүлэх болно гэж итгэдэг. Учир нь тэдний ялалт бол зөвхөн нэг багийн ялалт биш, харин монголын залуусын мөрөөдлийн ялалт юм.

Өөрийн амьдралдаа би ч бас ялалт, ялагдлын дунд алхаж явна. Би хичээлдээ үргэлж шилдэг байхыг хичээдэг, шөнө орой хүртэл сууж судалдаг, заримдаа гуравхан цаг унтдаг ч гэсэн ялагдалтай нүүр тулдаг. Тэр мөчид би өөрийгөө жижигхэн нуурын том загас мэтээр төсөөлдөг. Гэвч MongolZ-ийн түүх миний чихэнд “ Чи ч бас далайд хөвж чадна” гэж хэлдэг шиг санагддаг. Тэд надад урагшлах итгэл ялагдлаа даван туулах зориг өгдөг. Энэ бол “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” гэх үгийн жинхэнэ нотолгоо юм.

Иймээс миний мөрөөдөл болох түүх судлаач мэргэжил бол зөвхөн өнгөрсөн үеийг тайлбарлах биш, харин өнөө цагийн бахархал, тэмцлийн түүхийг ч мөн ирээдүй хойчдоо дамжуулах зорилготой. Би хүсэл мөрөөдлөөрөө түүхийг үргэлжлүүлэн бичиж, монголын нэрийг дэлхийд дурсгасан баатруудын нэгхэн хэсгийг залууст хүргэхийг хүсдэг. Учир нь түүх гэдэг бол зүрх сэтгэлтэй тэмцэж чадсан хүмүүсийн бүтээсэн хамгийн агуу өв билээ.

Share221Tweet138

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

3 долоо хоног өмнө
Нийгэм

Засгийн газар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

1 сар өмнө
Онцлох Мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

1 сар өмнө
Онцлох Мэдээ

НҮБ-ын өдөр тохиож байна

1 сар өмнө
Онцлох Мэдээ

The MongolZ: Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг  мэдэгдлээ

1 сар өмнө
Онцлох Мэдээ

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргаагүй иргэн, ААН-ыг торгоно

1 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-29

Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

2025-05-23

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

2025-09-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-29

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025-11-14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

2025-11-12

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn