Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 88 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 53 хувьтай үргэлжилж байна
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Явган хүний замын ажлын нийт гүйцэтгэлийг 55 хувьд хүргэсний дараагаар зогсоож, ирэх оны хавар үргэлжлүүлэн дуусгана. Явган хүний зам шинэчилснээр Улаанбаатар хотын явган замын хэмжээ 30 хувиар нэмэгдсэн. Тодруулбал, иргэдэд ээлтэй, алхахад тохиромжтой байлгах үүднээс нийтийн эдэлбэр газар, автобусны буудал, зөвшөөрөлгүй өргөтгөл зэргийг чөлөөлж явган замыг шинэчилсэн. Явган замыг шинэчилж дууссан байршлуудад Улсын комисст хүлээлгэн өгөх ажил эхэлсэн. Зарим тохиолдолд чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг Улсын комисс хүлээж авахгүй. Чанаргүй зам барьсан ААН-үүдээр уг асуудлыг нь шийдүүлнэ” гэлээ.

Discussion about this post