Тодруулбал, Тариалан суманд 40 гаруй насны эмэгтэй “самранд яваад сураггүй алга болсон, олж өгнө үү” гэдэг дуудлагыг нөхөр нь өчигдөр /2025.09.22/ аймгийнхаа Онцгой байдлын газарт өгсөн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Алга болсон иргэн есдүгээр сарын 21-ны өдөр олуулаа самранд явж байхдаа төөрсөн. Дуудлага мэдээлэл нь өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Эмэгтэй алга болсон газар нь Тариалан суманд хоёр настай хүүхэд алга болсон газраас 70-80 км зайтай. Булган аймгийн Тэшиг сум талдаа ойрхон. Намаг балчигтай газар байсан” гэлээ.
Discussion about this post