Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоов

Нийтлэгч Админ
4 сар өмнө
A A
0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ сарын 3-12-нд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа хууль, дүрэм зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, арга хэмжээ авлаа.

Нутгийн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд бичиг баримт дутуу, хүчин чадлаа хэтрүүлсэн, баталсан зураг төслийг мөрдөөгүйн улмаас ил уурхайн аюулгүйн дүрмийг зөрчсөн 13 аж ахуйн нэгжийг, мөн бичил уурхайгаас ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөөгүй, нөхөн сэргээсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол орчимд техник, тоног төхөөрөмжөө бусдад түрээсийн гэрээгээр ажиллуулж хамтран хууль зөрчиж ашигт малтмал олборлосон, Ерөө сумын Бугант тосгонд байрладаг Бэрлэгийн цагаан тохойгоос Ерөө гол дагуу, тус тосгоноос 35 км-т Хүнгүйч-Зүр хүзүү уулын ар, Ерөө голын эрэг орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 5 км зайд Баян ханы өвөрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй олборлосон зөрчлийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан байна.

Мөн аймгийн Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ч талбайн гадна ашигт малтмал олборлосон, Төв аймгийн Заамар сумын Нарангийн энгэрт байрладаг XV-41000277 хайгуулын зөвшөөрөлтэй талбайн хажууд 50 м орчмын зайд иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа ашигт малтмал олборлосныг нотлох баримт, газар зүйн байршлын хамт орон нутаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

5 өдөр өмнө
Нийгэм

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

6 өдөр өмнө
Нийгэм

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

6 өдөр өмнө
default
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

1 долоо хоног өмнө
Нийгэм

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

1 долоо хоног өмнө
Нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 42 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn