Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Төмөр замын салбарт хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг зорьж байна

Нийтлэгч Админ
1 сар өмнө
A A
0

Зам тээврийн яам БНХАУ-ын CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-тай хамтран мэргэшсэн инженер техникч бэлтгэх, туршлага судлуулах, богино хугацааны сургалтад хамруулж ур чадварыг нь дээшлүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, хяналтын программ хангамжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ тухайгаа CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн Намын хорооны дарга, ТУЗ-ийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тодотгов. Уулзалтаар төмөр замын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ажлын явцтай танилцах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгох судалгааг хамтран хийхээр тохиролцсон байна. Түүнчлэн, манай улсын төмөр замын тээврийн систем, тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй төмөр замын төслүүдэд галт тэрэгний удирдлагын хяналтын системийн технологийг судалж боловсруулах, суурилуулж нутагшуулах, хөгжүүлэх шийдлийн талаар санал солилцож, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг ярилцжээ.

Монгол Улсын төмөр замын салбар 2019 оноос бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр 2500 км байсан төмөр замын шугамыг нэмж, одоогоор 3900 км гаруй болгоод байгаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Төмөр замын бүтээн байгуулалт хийснээр тээвэрлэлт 2 дахин нэмэгдэж, төмөр замын аюулгүй, найдвартай байдал, тасралтгүй ажиллагаа, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай болсон. Дүрэм, журам, хууль эрх зүйн орчныг сайжруулж байгаа ч төмөр замын эргүүл, шалгалт, бодит байдлын хяналтад дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан алсын зайн хянах технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Ялангуяа, Засгийн газраас хэрэгжүүлж буй төмөр замын том төслүүдийн бүтээн байгуулалт, талбайн гүйцэтгэл, төслийн явцыг хянахад шинэ техник технологи ашиглах шаардлагатай учир танай компанийн хөгжүүлж буй “дрон технологи”-ийг нэвтрүүлж, ашиглах саналтай байна” хэмээн уламжлав. 

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Бээжин хотод зохион байгуулсан “Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д оролцох үеэр тус компаниар зочилж, төмөр замын дохиолол холбооны сүлжээ, түүний аюулгүй байдал, үр ашиг, үйл ажиллагааг сайжруулах инноваци, ухаалаг технологийн шийдэлтэй танилцаж, хамтран ажиллах талаар уулзаж байсан юм.

CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК нь төмөр замын харилцаа холбоо, өндөр хурдны галт тэрэгний дохиолол холбооны системийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт, суурилуулалт, борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч томоохон компани аж.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6463 айлын орон сууц барина

8 цаг өмнө
Онцлох Мэдээ

НҮБ-ын өдөр тохиож байна

9 цаг өмнө
Нийгэм

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

9 цаг өмнө
Нийгэм

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

1 өдөр өмнө
Нийгэм

Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав

1 өдөр өмнө
Онцлох Мэдээ

The MongolZ: Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг  мэдэгдлээ

1 өдөр өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

2025-10-23

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

2025-10-21

Мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна

2025-10-22

2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

2025-10-20

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6463 айлын орон сууц барина

2025-10-24

НҮБ-ын өдөр тохиож байна

2025-10-24

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

2025-10-24

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

2025-10-23

Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав

2025-10-23

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn