Тус хөтөлбөр ирэх 11 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, уртын ээлжийн онцлог, уурхайн үйл ажиллагаа, уурхайчдын ажлын болон амрах байрыг танилцуулах аяллыг зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн үнэт баялаг бол уурхайчин та, таны гэр бүлийн гишүүд юм” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын хүн нэг бүрд хаяглан ирүүлсэн талархлын захидлыг уншиж, дурсгалын зурагтай хамт гардуулан өгч, үдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК гэр бүл, хүүхдийн эрхийг дээдэлсэн эерэг нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
Discussion about this post