Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

ОБЕГ: Ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн

Нийтлэгч Админ
5 сар өмнө
A A
0

Онцгой байдлын ерөнхий газраас 2025 он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг мэдээллээ. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.05.12/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.05.12/ 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.6 хувь өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47071 га, хээрийн 701,011 га талбай, нийт 748,082 га талбай, таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх гурван түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 764 хүн, 83 автомашин, 26 мотоцикл, 18 морь, 890 гал унтраах багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар дээрх түймрүүдэд нийт 41774.9 га талбай өртсөн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэх газар энэ сарын 1-ний 09:53 цагт гарсан ойн түймрийг энэ сарын 11-ний 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан нийт 308 хүн, 31 автомашин, хоёр мотоцикл, 18 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 26562.9 га талбай өртсөн. Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны ар” гэдэг газар энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг 11-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 274 хүн 34 автомашин, 24 мотоциклтой ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7293 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 182 хүн, 18 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7919 га талбай өртжээ.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

3 долоо хоног өмнө
Нийгэм

Бүрэн автоматжуулагдсан Гэр хорооллын 180 ус түгээх байрыг Ус сувгийн удирдах газар хүлээж авлаа

3 долоо хоног өмнө
Нийгэм

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна

3 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

“The MongolZ”-ийн зарласан үндэсний бичгээр эсээ бичих уралдаанд 17 настай охин түрүүллээ

3 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Б.Баатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгч байна

3 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

2025-05-20

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn