Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна

Нийтлэгч Админ
5 сар өмнө
A A
0

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, НБОГ-ын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр 3, шар өвсний гал түймэр 225 удаа бүртгэгдэж, шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өсжээ. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр байна. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа учраас гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд анхаарууллаа.

Д.Хадбаатар: Шар өвсний гал түймэрт айлын хашаа, гэр, малын саравч, автомашин зэрэг нийт 108 эд хөрөнгө өртсөн

Мэдээллийн үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд он гарсаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шарын хоолой, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх ууланд ой хээрийн түймэр гарч, шуурхай арга хэмжээ авч, унтрааж ажилласан. Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн. Ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүй зэргээс гал түймэр гарч байна. Мөн дулаарч байгаатай холбогдуулан зуслангийн бүсэд хашаа гагнах үеийн гагнуурын оч, цахилгааны буруу угсралт зэрэг нь гал түймэр гарах үндсэн шалтгаан юм.

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна. Шар өвсний гал түймэрт айлын хашаа 75, өвөл, зуны сууц 10, гэр 10, бие засах газар 6, малын саравч 3, чингэлэг 2, хүлэмж 1, автомашин 1 нийт 108 эд хөрөнгө өртсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангахад анхаарна уу. Цаг уурын байгууллагын мэдээллээр амралтын өдрүүдээр 20 хэм болж дулаарах төлөвтэй байна. Энэ үед ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе. Зуслангийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд хашаагаа засах, гагнах үедээ аюулгүй байдлаа бүрэн хангах, шар өвсийг хадуураар хадах, мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх, хогийн цэгт хаяж хэвшмээр байна. Нэг хүний санамсар болгоомжгүй үйлдэл эдгээр эрсдэлийг дагуулж байгаа юм” гэлээ.

Г.Нацаг: Гал түймрээс сэргийлэх хөдөлгөөнт эргүүл болзошгүй эрсдэлийн 23 түймрийг унтраалаа

Гал түймрийн эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Он гарснаас хойш урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг нийслэлийн ногоон бүсийн 5 чиглэлийн ойн сан бүхий газар гуравдугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна. Ойн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хугацаанд ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе гэж тооцдог. Тухайн 5 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд нийслэлийн онцгой, цагдаа, байгаль орчны газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дээрх хугацаанд болзошгүй эрсдэлийн 23 удаагийн түймрийг унтрааж, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах ангиудтай хамтран 21 удаагийн түймрийг унтраалаа.

Нийслэлийн Байгаль орчны газраас 49 албан хаагч амралтын өдрийг оролцуулан гуравдугаар сарын 20-ноос эхлэн гал түймэр гарах эрсдэлээс сэргийлсэн хариуцлагатай жижүүрийг хийж ажиллалаа. Мөн орон нутгийн иргэдээс 60 иргэнийг урамшуулалт эргүүлээр ажиллуулсан. Гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж, хүргэсэн. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр, хур тунадас харьцангуй бага байна. Тиймээс иргэд ногоон бүсэд ил задгай гал гаргахгүй байх, оч баригчгүй техник хэрэгсэлтэй зорчихгүй байхыг сэрэмжлүүлье” гэсэн юм.

Share238Tweet149

Холбоотой мэдээ

Нийгэм

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

5 өдөр өмнө
Нийгэм

Ихэнх нутгаар хүйтэн байна

2 долоо хоног өмнө
Нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2 долоо хоног өмнө
Нийгэм

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2 долоо хоног өмнө
Нийгэм

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

2 долоо хоног өмнө
Нийгэм

И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо

2 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

2025-05-20

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn