ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учралын хөрөнгө, орлогын мэдүүлэгт сүүлийн жилүүдэд нэмэгдэл, бууралт зэрэг эргэлзээтэй хэлбэлзэлтэй мэдээлэл олон байна. Орлого гурав дахин өсөж, хадгаламж гэнэт буурч, дараа нь огцом нэмэгдэж, олон компанид хувь эзэмшдэг нь эрх мэдэл, ашиг сонирхол хоёрыг хэрхэн зэрэгцүүлдэг вэ?
Нийт Орлого:
- Өөрийн орлого: 700 орчим сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 58 сая төгрөг
Хөрөнгө:
- Орон сууц, барилга байгууламж: Нийт үнэлгээ 3 тэрбум 566 сая төгрөг
- Тээврийн хэрэгсэл: Нийт үнэлгээ 965 сая төгрөг
- Мал, аж ахуй: Нийт үнэлгээ 31 сая төгрөг
- Газартай эсэх: Нийт үнэлгээ 150 сая төгрөг
- Үнэт эдлэл, хадгаламж: Нийт үнэлгээ 2 тэрбум 169 орчим сая төгрөг
Өр, зээл:
- Зээлийн үлдэгдэл: 0 төгрөг
Компани дахь хувьцаа, оролцоо:
- Эрдэнэ тавантолгой ХК- 3616ш
- Гоц жаалууд ХХК- 500ш
- Рояал Академи ХХК- 100ш
- Грийн Ланд ХХК- 5000ш
- Массив трейд ХХК- 1000ш
- Их засаг олон улсын их сургууль- 10931000ш
Энэхүү мэдээлэл нь Авлигатай Тэмцэх Газрын албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн мэдүүлэгт тулгуурласан болно.
Discussion about this post