Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Дахин төлөвлөлтөд хамрагдаж хохирсон иргэдийг түр орон сууцаар хангахаар болов

Нийтлэгч Админ
7 сар өмнө
A A
0

Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг дахин төлөвлөн, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөлтөд оруулж байгаа билээ. Зарим ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэд их хэмжээгээр хохирох тохиолдол гардаг.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд 21, 22 дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж үзэн дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлсэн байна. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарчээ. “Уран проект” компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй аж. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа ажээ.

2022 оны тавдугаар сард 64 айл гэрээний дагуу байраа долоо хоногийн дотор чөлөөлж, хуучин барилгыг нураасан байна. Гэвч энэ хугацаанд барилгын талбайг тойруулж хашаа барьснаас өөр зүйл хийгдээгүй юм байна.

Уг асуудлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцахаар болж, тус байрны оршин суугчидтай уулзсан байна. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцтай холбоотой асуудал их байна. Үүний нэг нь СБД-ийн 6 дугаар хороонд байрлах “Уран проект” ХХК-ийн хариуцаж авсан уг төсөл юм. Дөрвөн жилийн хугацаанд ямар ч ахиц байхгүй байна. Одооноос эхлэн нийслэл энэ асуудлыг хариуцаж, иргэдийг түр орон сууцаар хангаж, барилгын ажлыг богино хугацаанд дуусгахаар ажиллана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд төр өөрөө иргэдтэй гэрээ байгуулж, төслийг удирдана. Сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт зарлаж, чадамжтай компаниудыг оролцуулна. Мөн 2020-2021 онуудад хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр шалгарсан луйврын шинжтэй “Уран проект” ХХК-г хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэдгийг хэлэв.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

1 өдөр өмнө
Нийгэм

Ихэнх нутгаар хүйтэн байна

1 долоо хоног өмнө
Нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

1 долоо хоног өмнө
Нийгэм

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

1 долоо хоног өмнө
Нийгэм

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

1 долоо хоног өмнө
Нийгэм

И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо

1 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

2025-05-20

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn