Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

“Интернэтийн сүлжээгүй 381 хороог Старлинкаар хангана”

Нийтлэгч Ө. Одхүү
1 жил өмнө
A A
0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болохтой холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2024.10.10/ мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалт маргааш /2024.10.11/ болох гэж байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09:00 цагт улсын хэмжээнд эхэлсэн.

Энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт  07:00-20:00 цагийн хороонд болно.  Улсын хэмжээнд нийтдээ 2230 хэсгийн хороо, 25,600 төрийн албан хаагч ажиллаж байна.

Үүнээс мэдээлэл технологийн 166 багт 2683 багийн гишүүн ажиллаж, автоматжуулсан системийг шийдэрлэж, санал хураахад бэлэн болголоо. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн 2037 ажилтан ажиллахаар байраа эзэлсэн, санал хураалт зохион багуулахад бэлэн.

Сонгууль зохион байгуулахад аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулахаар цагдаа, онцгойгийн албан хаагчид бэлэн байдлаа хангасан. Цагдаагийн байгууллагаас өчигдөр нийтдээ 10600 албан хаагч, 500 гаруй тээврийн хэрэгсэл бэлэн болсон гэдэг мэдээллийг өгсөн.

Улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс 268 нь бие даагч. 17,278 нэр дэвшигчээс 5582 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшигчдийн 32.3 хувийг эзэлж байна. Нийт нэр дэвшигчдээс 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэллээ.

Мөн нэр дэвшигчдийг дагаж, 104,500 менежер, шадар туслахууд ажиллалаа.

Санал хураах ажиллагааг ажиглахаар 10 нам, нэг эвсэл, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 17,800 ажиглагч бэлэн болж, бүртгүүлэн үнэмлэхээ авсан.

Өнөөдөр 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Улсын хэмжээнд нийтдээ  18,033 иргэн саналаа өгөхөөр хүсэлт ирүүлсэн, 7500 чиглэлд явж, санал хураалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөр байгаа. Үүнээс 1 сая 146 мянга нь орон нутагт, 1 сая 100 мянга нь Улаанбаатар хотод саналаа өгнө.

Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан.  Техник хангамжийн хувьд санал тоолох төхөөрөмжийг 1500-гаас дээш сонгогчтой хэсгийн хороод дээр хосоор нь буюу хоёр төхөөрөмж байршуулж байна.  Нийтдээ 2824 төхөөрөмжийг хуваарилж, санал хураахад бэлэн болгосон.

Улсын хэмжээнд байгуулсан хэсгийн хороодооос 381 нь интернэтийн сүлжээгүй байсан. Түүнд, Старлинк ашиглаж санал хураалтын дүнг дамжуулах бололцоотой болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН:

Орон нутгийн сонгууль болохтой холбогдуулж шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-нд хаасан. Аравдугаар сарын 12-ноос шилжилт хөдөлөгөнийг нээнэ. Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 6-нд сургалтууд зохион байгуулгдаж, хоёр удаа сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэгдэж хэсгийн хороодод хүргэгдсэн. Есдүгээр сарын 12-нд сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэгдээд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд бүх хэсгийн хороодод хүргэгдсэн. Аравдугаар сарын 6-нд сургалтаа дуусгаад сонгуулийн өдөр хэрэглэгдэх нэрийн жагсаалтыг хүргүүлсэн.

Сонгуульд хэрэглэгдэх техник, программ хангамж дэд дэд бүтцийн асуудал байдаг. Энэнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо, Цахим хөгжлийн яам, тагнуулын байгууллагаас оролцсон ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсгээр бүх тоног төхөөрөмж, программ хангамж системдээ итгэмжлэл авдаг. Итгэмжлэлийн гэрчилгээг авсан байгаа. Тагнуулын байгууллагын хяналт дор бүх техник хэрэгсэл очсон. Мөн Улсын бүртгэлийн 2337 итгэмжлэгдсэн ажилтан ажиллахаар бэлтгэлээ хангасан.

Нийт 2230 хэсэг байгаа, үүнээс 1715 нь орон нутагт байгаа. Улсын хэмжээнд 2 сая 246 мянган сонгогч байгаа.

Улсын бүртгэлийн байгууллага улс төрийн намуудтай 4-5 удаа уулзалтууд хийсэн. Сонгуулийн мэдээллийн сан дээр нягтлан шалгах үйл ажиллагаа хийсэн. Ямар нэг зөрчилгүй байна гэдгийг өнгөрсөн долдугаар сарын 5-нд баталгаажуулсан. Нэрийн жасгаалт дээр нягтлан шалгах баталгаажуулах ажил хийсэн. Нэрийн жагсаалт дээр асуудал гараагүй, цаашдаа ч гарахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд нэг иргэний 10 хаягийн мэдээллийг шалгах гомдол ирснийг шалгаж өгсөн.

УБЕГ  хаяг дээрээ хэдэн сонгогч байгаа вэ гэдэг мэдээллийг хангасаар ирсэн. Өнөөдрийн байдлаар 26,464 иргэн хаягийн мэдээлэлтэйгээ танилцсан байна.

Share217Tweet136

Холбоотой мэдээ

Нийгэм

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

4 өдөр өмнө
Нийгэм

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

5 өдөр өмнө
Нийгэм

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

5 өдөр өмнө
default
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

1 долоо хоног өмнө
Нийгэм

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

1 долоо хоног өмнө
Нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 42 өргөдөл, гомдлыг хүлээн авав

1 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn