Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

Нийтлэгч Админ
6 өдөр өмнө
A A
0

Эрчим хүчний салбар авлигачдын үүр болоод байсныг ард түмэн сая л мэдлээ. Хоёр долоо хоногийн өмнө сайд асан Н.Тавинбэхийг зөвлөх П.Товуудоржтой нь, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямаа зэрэг хамсаатнуудынх нь хамт баривчлан саатуулсан. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эдгээр нөхөд 10 аймагт ДЦС барих төслөөс 2.6 саяам.доллар “цохьчихсон” хэргээр “аавын хаалга” татав. 

Мөн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Тогтохсүрэнг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацийн инженер Б.Мөнхсайхан нарын гэр болон албан өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр энэ мэт баривчилгааны тухай мэдээнүүд хөвөрч байна. 

Эрчим хүчний салбарын хулгайг илчилж, гэм буруутнуудыг нь баривчиллаа гэдэг энэ мэдээтэй зэрэгцээд нүүрсний хэргээр саатуулагдсан албан тушаалтнуудыг суллаад тавьж байгаа сураг дуулдаж байна. Тухайлбал, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг энэ долоо хоногт сулласан байна. Цаашилбал, Нүүрсний, Хөгжлийн банкны, төрийн олон тусгай сангуудын гээд хэдэн арван тэрбумын хэргүүд юу болсон билээ?

Авлигачдыг баривчиллаа гэдэг бол тэдэнд хариуцлага тооцчихлоо гэсэн үг биш. Бариа, тавианы жил гэдэг шиг “баривчиллаа, суллагдлаа” гэдэг сценариар олон түмний нүдийг “гурилаар хуурч”, авлигачидын толгойг илж ирсэн нь өнөөгийн энэ ялзрал, идээ бээрийг өөгшүүлж, ужигруулсан. Одоо үүнийгээ давтах юм бол МАН улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдана.Авлигатайгаа, авлигачидтайгаа тэмцэхгүй бол непалдуулна гэдгээ МАН-ынхан мэдэрсэн бололтой. Ар араасаа шил дарсан баривчилгаануудаас ингэж уншигдаж байна. 

Дахин хэлэхэд олон нийт сүр дуулиантай баривчилгааг авлигатай тэмцэж байна гэж харж, “шилний цаанаас чихэр долоож” молигодуулдаг цаг ард хоцорсон. Тэд илүү хэрсүү болсон. Тиймээс авлига, хулгайтай хийж буй тэмцлээ тултал нь хийж гүйцээн, гэм буруутнуудыгшударга ёсны шүүх, хуулийн өмнө дуудаж,хариуцлагаас бултах боломж олгохгүй байж чадаж гэмээнэ тэдний тэмцэл үнэн гэдэг нь нотлогдоно.

Өмнөх жилүүдэд нийгэм даяар дуулиан тарьж байсан олон хэрэг мартагдсан. Авлигачид хариуцлага хүлээсэн нь бараг үгүй. Үүнд ард иргэд, олон нийт дургүйцэж, бухимдаж буй. Тэд МАН авлига, хулгайтайгаа тууштай тэмцэх үү, бааштай загнах нь уу гэдгийг анхааралтайхарж байгаа.   

Share239Tweet150

Холбоотой мэдээ

Бусад

Зургаан сарын хугацаанд скүүтэр, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй

4 сар өмнө
Бусад

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

4 сар өмнө
Бусад

“ПИЗЗА ХАТ” 30 ДАХЬ САЛБАРАА АМГАЛАНД НЭЭЛЭЭ

5 сар өмнө
Бусад

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

5 сар өмнө
Бусад

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхилоо

8 сар өмнө
Бусад

Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

9 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

2026-01-29

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

“Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн зөвөлгөөнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс Дотоод хэргийн их сургуультай хамтран зохион байгууллаа.

2025-03-26

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

2024-09-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

2026-01-29

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn