Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна

Нийтлэгч Админ
4 сар өмнө
A A
0

2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн байна. Иймд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Мал, мах–2025” арга хэмжээг зохион байгуулж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах болон зах, худалдааны төвүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлж эхлээд байна. Энэ онд мал хулгайлах гэмт хэргийн нийт хэргээс 187 удаагийн гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуул байгаа бөгөөд өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай хамтран 6 бүлгийн 17 этгээдэд холбогдох 26 удаагийн үйлдлээр иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг байна. Малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн малчдын анхаарал сул, малаа удаан хугацаагаар хариулгагүй орхих үед гардаг. Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээ, мэдээллийг мэдсэн даруйдаа цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар 1. “Бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”, 2. “Энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол 2 -8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”, 3. Энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Share218Tweet136

Холбоотой мэдээ

Нийгэм

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2 сар өмнө
Нийгэм

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2 сар өмнө
Нийгэм

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2 сар өмнө
default
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2 сар өмнө
Нийгэм

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

2 сар өмнө
Нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 42 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

2026-01-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

2024-09-04

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

2025-12-20

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

2024-09-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Авлига, хулгайн эсрэг “дүр эсгэсэн” тэмцэл хийвэл МАН бүрмөсөн арчигдана.

2026-01-29

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn