
Оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс борлуулаад байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар 7 дугаар сараас 09 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд уул уурхайн биржээр 43 удаагийн арилжаагаар 182.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 3.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.
Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар 6 дугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол 7 дугаар сард 378.1 мянган тонн, 8 дугаар сард 739.4 мянган тонн болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн нүүрс тээвэрлэлтийн хугацааг 2-3 дахин багасгаж, 32 мянган тн нүүрсийг 60 хоногт хүргэж өгдөг байсныг 17-25 хоногт худалдан авагчдад хүргэж өгч байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. 2025 оны эхний 8 сарын байдлаар 799.5 мян.тн нүүрсийг баяжуулж, 20 удаагийн биржийн арилжаагаар 518.4 мян.тн баяжуулсан нүүрсийг борлуулж, 51.5 сая ам.долларын орлого олсон байна.
Нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримталж байна
Нүүрсийг сорчлон олборлохгүй байхад анхаарч хатуу коксжих нүүрсийг арилжаалахгүйгээр 3/1 сул коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулах бодлогыг БЭТ-ийн баг баримталж байна.
3/1 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг үнслэг болон илчлэгээс нь хамаарч өөр өөр үнээр борлуулж байна. Ингэснээр тавантолгойн ордын нөөцийг жигд үр ашигтай ашиглах, сорчилж борлуулахгүй байх боломж бүрдэх юм. Худалдан авагчдад зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаараад өөрт шаардлагатай нүүрсийг сонгож авах боломжийг олгож байна.


















Discussion about this post