Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой нүүрсний ордод хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Монгол дахь хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани юм.

Нийтлэгч Админ
3 months өмнө
A A
0

Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Цанхи, Ухаа худагийн талбайд нарийвчилсан хайгуул, Бортээг, Оорцогийн талбайд нарийвчилсан болон урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойн талбайд эрэл үнэлгээний ажил гүйцэтгээд байна. 2020 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 8 талбайд хамаарах нүүрсний нөөцийн хөндлөнгийн үнэлгээг АНУ-ын Стантек компани хийж ордын нүүрсний нийт нөөцийг 7.075 тэрбум тонн сайн чанарын коксжих болон эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Цанхийн уурхайгаас эрчим хүчний зориулалт бүхий 9.1 сая.тн, коксжих шинж чанартай 105 сая.тн,  нийт 114 сая.тн нүүрс олборлоод байна. 2023 оны байдлаар Цанхи болон Бортээгийн уурхай нь жилийн нийт 30 сая.тн нүүрс олборлох хүчин чадалд хүрсэн бөгөөд 2027 онд төсөл бүрэн хүчин чадалдаа хүрч ил уурхайгаар жилд 50 сая.тн нүүрсийг олборлож эхлэх юм. Цаашид ордыг цогцоор хөгжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх бодлогын хүрээнд судалгааны түвшин багатай бусад хэсгийн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэх замаар ил болон далд уурхай хосолсон байдлаар олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Бүтээгдэхүүний нөөц, өнгөрсөн онуудын олборлолт борлуулалтын тоон мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 118 удаагийн биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр, БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаалав. Үүнээс 8.6 сая тонн хатуу коксжих нүүрс, 12.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 4.4 сая тонн нь эрчим хүчний нүүрс, 51.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлов. 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан борлуулж, экспортод гаргав.

2025 он гарснаас хойш өнөөгийн байдлаар 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, нийт 51.2 мянган тонн баяжуулсан нүүрс биржээр арилжаалаад байна. Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг ба Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав.

Өнгөрсөнд болсон томоохон үйл явдлын тойм

2022 дугаар 10 сард онцгой дэглэм тогтов.

2023 онд хил нөхцөлөөр биржээр нүүрсийг арилжаалж эхлэв.

2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлж байсан бол 2024 онд Улс, орон нутгийн төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, өмнөх оноос татварын хэмжээ 17.9 хувиар өсөв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлов.

Түүх

Төсөл мэндэлсэн 2010 он хүртэлх түүх

Тавантолгойн нүүрсийг авч ирэх даалгавартай манж элчийг түдгэлзүүлэх тухай захидлыг Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Г.Чагдаржав онд бичсэн байдаг. Энэ бол тус орд газрын тухай анхны бичмэл баримтуудын нэг юм. Гэвч төрийн мэдэлд сүүлд 1936 онд шилжжээ. Тэр үеэс хойш Зөвлөлтөөс Монгол руу геологийн томоохон судалгааны баг удаа дараа ирж Тавантолгойн ордыг судалж шинжилж байсан. Анхны судалгааны багийг К. Д. Помазков удирдаж монголын анхны геологич Ж.Дүгэрсүрэн[1] хамтарч “маш сайн чанарын коксжих нүүрс байх боломжтой” хэмээн дүгнэж байв. Зөвлөлтийнхний 1965 он хүртэл үргэлжилсэн 25 жилийн судалгааны тайланд Тавантолгойн нүүрсний тухай дэлгэрэнгүй баримт олон тусгасан байдаг.

Тавантолгойн ордын хайгуул, судалгааны ажил хэдий олон жил үргэлжилсэн ч дэлхийд санал болгож, хамтарч олборлоход шаардлага хангахгүй байсан. Тиймээс 1974-1975 онд Болгартай хамтарч илүү дэлгэрэнгүй хайгуул, шинжилгээний ажил зохион байгуулсны дүнд олон улсын тавцанд анх удаа танилцуулах боломж бүрджээ. Улмаар тухайн үеийн ЭЗХТЗ-д (Эдийн засгийн харилцан туслалцах хамтын зөвлөл) багтах долоон оронд санал тавьсан ч бүгд татгалзав. 1988 онд БНАСАУ-ийн тэргүүн Ким Ил Сон , 1990 онд Хятадын удирдагч Ли Пэн, 1993 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Б. Н. Ельцин нарын айлчлалыг тохиолдуулж, мөн 1992 онд Энэтхэгт тус тус санал тавьсан ч амжилт олоогүй.

Тавантолгойн орд газарт Монголын Геологийн гуравдугаар анги хэмээн нэрийдэх болсон хайгуул судалгааны үндэсний баг 1978-1990 онуудад ажиллуулсан нь ордыг ашиглалтад бэлдсэн том амжилт болжээ. Улмаар Японтай хамтарч 1993-1995 онд Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж, олон улсын семинар зохион байгуулснаар Тавантолгойг дэлхийд сурталчилж эхэлсэн юм. Ийнхүү 1997 онд олон улсад тендер зарлахад Англи, Америк, Канад, Австралийн компаниуд санал ирүүлснээс Америк-Канадын Норвест компани шалгарч нарийвчилсан судалгаа хийв. Тус судалгааны дүнд Тавантолгойн орд газар ЖОРК стандартаар 7.4 тэрбум тонн геологийн нөөцтэй бөгөөд коксжих нүүрс нь олон улсын чанарын шаардлага хангана гэж баталсан ажээ. Гэвч олборлолт эхлүүлэхэд дэд бүтэц хангалтгүй бөгөөд шинээр байгуулахын тулд 1.5 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэж тооцов.

Үүний дараа 1998 онд анхны гадаад сонирхогч BHB Billiton компани Тавантолгойн лицензийг авч ажлаа эхлүүлсэн хэдий ч нэг жилийн дараа дэд бүтэц хөгжөөгүй, дэлхийд нүүрсний ханш унасан гэх шалтгаанаар лицензээ буцааж тушаагаад Монголыг орхиж одсон түүхтэй. Үүнийг эс тооцвол Тавантолгойн орд газрыг монголчууд өөрсдөө ашигласаар ирсэн.

Өмнө нь тус ордын нэг хэсгийг орон нутгийн “жижиг” Тавантолгой компани ашиглаж байсан. Олон улсын компаниуд нэгэнт хамтраагүй тул “жижиг” Тавантолгой компани үйл ажиллагаагаа өргөжүүлсээр 2004 онд анхны 256 тонн нүүрсээ Хятад руу экспортод гаргав. Энэ үед дэлхийд нүүрсний ханш эрс өсөж байсан тул бүгд Тавантолгойн орд руу анхаарлаа хандуулж эхэлжээ. Улмаар 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтоол гарч “Эрдэнэс МГЛ” ХК байгуулагдсан бөгөөд тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгойн ордын 49 хувиас Ухаахудагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан юм. Удалгүй олон улсад орд хамтран ашиглах тендер зарлахад найман орны 15 том компани санал ирүүлснээс эцсийн шатанд Хятад, ОХУ, Америкийн компаниуд шалгарсан. Гэвч энэ үед засаг солигдож тендерийн ажил сунжирсан бөгөөд эцэст нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй шалтгаанаар хамтын ажиллагаа эцэслэсэн юм.

Үүний дараа 2010 оны аравдугаар сарын 20 өдөр алдарт 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулжээ.

Ер нь үе үеийн Засгийн газар Тавантолгойн ордыг гадаад компаниудад эзэмшүүлэх ажил эхлүүлдэг боловч сонгууль тохиох тоолонд ажил зогсож улмаар бүтдэггүй байсан. Өнгөц харахад бүтэхгүй байгаа мэт боловч эцэстээ Монголчуудын эзэмшилд үлдсэн нь зөв замаа олсон гэлтэй.

Бартаат он жилүүд буюу 2011-2016 он

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрсөн өдөр 2010 оны аравдугаар сарын 28 өдөр тохиодог.

Гэвч энэ компанийн үйл ажиллагаанд улс төржилт хүчтэй нөлөөлсөөр ирсэн тул анхнаасаа цэвэр бизнес зарчмаар хөгжсөн гэж хэлэхэд бэрх. Үүний анхны жишээ бол “Чалко трейдинг Хонконг лимитэд” компанитай байгуулсан Хятад руу нүүрс нийлүүлэх гэрээ болно. Тус гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оны зун анхны экспортоо хийсэн байдаг. Харамсалтай нь, 2012 оны сонгуулийн өмнөх үе таарч улс төрчид иргэдэд бэлэн мөнгө тараах зорилгоор Чалкотой байгуулсан гэрээний урьдчилгаанд авсан 350 сая ам.долларыг нь “Эх орны хишиг” [2] нэрийн дор сонгогчдод тараагаад дуусгасан юм. “Чалкод төлөх өр” гэх хэллэг үүнээс эхлэлтэй.

Компанийн санхүү ийнхүү хүндэрснээс гадна дэлхийд нүүрсний ханш унаж Чалкотай байгуулсан хатуу гэрээний “чанар” танигдаж эхлэв. Тус гэрээнд тусгасны дагуу Хятадад нийлүүлэх нүүрсний үнийг Хятадын дотоод индексээр буюу үндсэндээ Чалкогийн хэлснээр тогтоож байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК алдагдалд оржээ. Нэг тонн нүүрс олборлох өртөг 58 ам.доллар байхад нүүрсээ тээвэрлэж аваачаад нийлүүлэх үнэ нь 53 орчим ам.доллар байв. Эцэст нь компани зөвхөн Чалкогийн өрийг барагдуулахын тулд ажиллах болов. Тэрчлэн 2011 онд “Макмахон Холдингс”-той байгуулсан гэрээ тэдэнд мөн адил дарамт болж байсан юм. Гадаад орчин туйлын таатай үед өөдрөгөөр харж байгуулсан эдгээр хатуу гэрээ нүүрсний ханш унах үед маш хүнд ачаа болж улмаар Зүүн Цанхийн уурхай хэд хэдэн удаа зогсохоос аргагүйд хүрч байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ үед зоригтой алхам хийсэн нь “Хөгжлийн банк”-аас 200 сая ам.доллар, бусад арилжааны банкуудаас 150 сая ам.долларын зээл авч Баруун Цанхийн уурхайг нээсэн явдал юм. Тухайн үед “Монгол уурхайчид” нэгдэл[3] харьцангуй хямд хөлсөөр олборлолт хийж өгөхөөр тохирсон нь томоохон дэмжлэг болж удалгүй Чалкогоос гадна 28 компанитай 10 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ шинээр байгуулж чаджээ. Товчхондоо Баруун Цанхийн уурхайгаар хямралыг гаталсан гэж хэлж болно. Тухайн үед улс төрчид Баруун Цанхийг нээх эсэх асуудалд тодорхой хариу шийдвэр өгөхгүй хойшлуулж, булзааруулж байсан тул удирдлагууд уурхайгаа чимээгүйхэн нээж ажлаа эхлүүлсэн тухай тэр үед гэрч болсон сэтгүүлчид өгүүлдэг. Баруун Цанхийн уурхайг 2012 оны аравдугаар сард нээсэн боловч албан баримтад 2013 онд нээлтээ хийсэн гэж тэмдэглэх болсон нь ийм учиртай гэдэг.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах тухай 2008 оноос яригдаж эхэлсэн[4]. Гэвч улс төрийн эргэж буцсан олон шийдвэр гарч, нийгэмд “нарийн, өргөн цариг” гэх маргаан дэгдэж, эцэст нь концессын гэрээ гурван ч удаа буцсан зэрэг асуудлаас болж тус төсөл 2020 он хүртэл царцсан юм.

Энэ үеийн онцлох үйл явдал бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг монгол улсын иргэн бүрт хувааж эзэмшүүлсэн ажил мөн. 2012 онд нийт 3 тэрбум хувьцааг иргэн бүрт хуваарилж тооцоход 1072 гэдэг тоо анх мэндэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2014 онд БНСУ-ийн төрийн өмчит “КОГАЗ” компани, Монголын “Элгэн” компаниудтай хамтарч метан хий ашиглах төсөл эхлүүлсэн. Тус төслөө 2016 онд хамаарал бүхий компани “Эрдэнэс Метан”-д шилжүүлсэн бөгөөд өдгөө туршилтын үйлдвэрээ байгуулж амжилттай ажиллаж байна. Метан хийн нөөцийн хэмжээ одоогоор 40 сая тонн гэж тогтоогдоод байна.

Үсрэнгүй хөгжлийн жилүүд буюу 2017-2020 он

2016-2017 оны үед БНХАУ-ын нүүрсний дотоод бодлого, олон улсын нүүрсний ханш зэрэг гадаад нөхцөл байдал Монголын талд ашигтайгаар эргэсэн. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” 2017 оны гуравдугаар сард Чалкогийн өрийг 100 хувь барагдуулж дуусгав[5]. Улмаар хатуу гэрээгээ “нүүр бардам” шинэчлэх боломж бүрджээ. Чалкогийн өрийг тэглэснээс хойш борлуулалт нэг жилийн дүнгээр 13 хувиар өсөж, орлого 2.5 дахин, улсад төлсөн татвар, хураамжийн дүн 3.4 дахин нэмэгдэв. Удалгүй Хөгжлийн банк болон бусад банкнаас авсан зээлийн өрөө хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан бөгөөд 2018 он дуусахад дотоод, гадаадын ямар ч өргүй компани болсон байлаа.

2012 онд иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны үр шим иргэдийн хэтэвчинд орох боломж одоо бүрджээ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ашгаас нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож 2020 онд нийт иргэдэд ноогдол ашиг[6] анх удаа тараав. Өмнө нь, голдуу сонгуультай холбоотойгоор төр иргэдийн хувьцааг худалдаж авах ажиллагаа хэд хэдэн удаа зохион байгуулж байсан тул анх иргэдэд эзэмшүүлсэн 20 хувь өдгөө 18 орчим хувь болж буурсан байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэж 2018 онд байгуулсан “Тавантолгой түлш” ХХК нь утаагүй түлш буюу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж Улаанбаатар хотыг бүрэн хангасны дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж үздэг. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулж олон жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208 км төмөр замын ажлыг урагшлуулж өдгөө 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин 2020 онд байгуулагдсан “Зүүнбаян төмөр зам” ХК нь өдгөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг барьж буй. Дээрх хоёр төмөр замын төсөлд 7000 орчим хүн, 4000 орчим техник ажиллаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засаг 2.3 тэрбум ам.доллараар тэлэх тооцоо бий.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

3 months өмнө
Нийгэм

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болсон Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээнд 1500 орчим хүүхэд багачууд эцэг, эхийн хамт оролцлоо. 

3 months өмнө
Дэлхий

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

3 months өмнө
Нийгэм

Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана

3 months өмнө
Нийгэм

58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

3 months өмнө
Нийгэм

Авлигыг мэдээлэх 110 утсаар 147 дуудлага хүлээн авав

3 months өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “САЯ ТОНН-САЯ МОД ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА

2025-07-02

Ч.Ундрам: Зуслангаа зарсан ч үнэт эдлэл нь тэрбум давжээ

2025-06-04

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

2024-09-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “САЯ ТОНН-САЯ МОД ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА

2025-07-02

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2025-07-02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болсон Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээнд 1500 орчим хүүхэд багачууд эцэг, эхийн хамт оролцлоо. 

2025-07-02

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-06-05

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn