Эдийн засаг - 2022/01/14 08:57

Арванхоёрдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 20% өсөж, инфляц 13.4% хүрэв

Үндэсний статистикийн хорооноос тооцсоноор 2021 оны сүүлийн сард инфляц 13.4%, Улаанбаатар хотод 14.8%-тай гарсан байна.


Үнийн өсөлтөд хамгийн их жин дарсан буюу 26 хувийг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ эзэлжээ.

График. Инфляцын түвшин

Тодруулбал, 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь өссөний дотор 
    • мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувь
    • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.9 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, инфляц 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Улаанбаатар хотод л гэхэд

  • хүнсний бүтээгдэхүүний үнэ 22.4% өссөн бол
  • тээврийн үнэ 21%, 
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.9 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 20.1 хувь
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 22.4 хувь

тус тус өсжээ. 

Ийнхүү өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт 2022 оны дунд үе хүртэл 12%-д хүрээд эргээд бууна гэсэн Монголбанкны төсөөлөл он гарч амжаагүй байхад давав.
Энэ мэдээ 244 хүнд хүрсэн байна
Холбоотой мэдээ