Соёл урлаг - 2021/10/10 03:40

ЖИСҮ, СОН ХЫН МИН НАР ҮЕРХДЭГ ҮҮ?

"Blackpink" хамтлагийн гишүүн Жисү болон "Тоттенхэм Хотспур" багийн тоглогч Сон Хын Мин нарыг үерхдэг гэсэн шум дахин цацагдлаа. Өмнө нь 2019 онд энэ талаарх яриа анх гарч байсан бөгөөд дуучин бүсгүй Лондонд "Тоттенхэм Хотспур" багийн тоглолтыг үзэж буй зураг, бичлэгээ өөрийн инстаграм хуудаснаа оруулж байв.

Тэгвэл саяхан дахин нэг шум дэгдсэн. Өмнөд Солонгосын шигшээ баг өчигдөр/2021.10.07/ Сирийн шигшээ багтай 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө тоглож, 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Энэ тоглолтод оролцох гэж Сон Хын Мин аравдугаар сарын 5-ны өдөр Лондонгоос бус Парисаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээр газарджээ. Хамгийн сонирхолтой нь, түүнтэй нэг өдөр Парисын загварын долоо хоногт оролцсон Жисү мөн буцаж ирсэн аж.

Жисү, Сон хоёрыг хос бугуйвчтай болохыг харуулжээ. Сон гоолын баяр тэмдэглэх үеэрээ бугуйвчаа үнсдэг гэнэ.

Энэ мэдээ 54 хүнд хүрсэн байна
Холбоотой мэдээ