АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх зөвлөмж өгчээ


Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр иргэд, байгууллагаас ирж буй хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлжээ.


Зөвлөмжийг энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хүргүүлсэн байна.


Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч б ...

Leave a Comment