БНСУ-д Америкийн цэргийг байрлуулах нөхцөлийг тохиролцов


Америкийн цэргийн байрлуулах нөхцөлийн тухай шинэ хэлэлцээрийн талаар БНСУ болон АНУ тохиролцож, ойрын хугацаанд баримт бичигт гарын үсэг зурах болсон тухай Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжаасаа эш татан “Yonhap” агентлаг мэдээллээ. Үүний өмнө талууд уг асуудлаар өдөр тутам холбоо барьж, байр сууриа үлэмж ойртуулсан тухай БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чон Ын Бо мэдэгдсэн аж. Хэлэлцээр хийгээгүйн улмаас Америкийн цэргийн баазуудад ажиллаж буй Өмнөд Солонгосын иргэдийг цалингүй амраасан байжээ. Өнгөрсөн сарын дундуур хоёр улсын төлөөлөгчид АНУ-ын Калифорни муж улсад ээлжит хэлэлцээгээ хийсэн ч Солонгосын хойгт байрладаг Америкийн цэргий ...

Leave a Comment