Nikon компани гэрэл зургийн сургалтаа үнэгүй болгожээ


Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж буй энэ үед өөрийгөө хөгжүүлэх боломжийг Nikon компани олгож байна. Тодруулбал тэд нийт 250 ам.доллараар үнэлэгдэх гэрэл зургийн 10 цуврал хичээлийг энэ дөрөвдүгээр сарын турш үнэ төлбөргүй болгож буйгаа зарлалаа.


"Бүтээлч хүмүүсийг дэмжих, тэдэнд урам зориг өгөх нь Nikon-ий гол зорилгын нэг билээ. Хэдий хүнд нөхцөл байдал үүсээд байгаа ч тэднийг өсөж дэвжих, урам зоригоор тэтгэхэд чадах бүхнээ хийх болно" хэмээн Nikon компанийн зүгээс мэдэгдсэн байна.


15 минутаас цаг орчим үргэлжлэх, анхлан сонирхогчдоос эхлээд мэргэжлийн гэрэл зурагчдад зориулсан сургалтуудыг алдартай мэргэжлийн гэрэл зурагчид болон Nikon брэндийн төлөө ...

Leave a Comment