Афганистан талибуудынх болох уу


Америкчуудтай энхийн гэрээ байгуулсан тухай мэдээллийг исламын хэт үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийг дэмжигчид баяр хөөр болж, гудамжинд цуглан, “Аллах акбар” хэмээн хашхиран, хүлээн авчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн террорист бүлэглэлтэй түүхэнд анх удаа эрх тэгш байх тухай гэрээг хоёрдугаар сарын 29-нд байгуулсан билээ. Уг баримт бичигт зааснаар талибууд “Аль-Каида” бүлэглэлээс холбоогоо тасалж, Америкийн эсрэг аливаа ажиллагаа, тэр дундаа хүчирхийллээс татгалзсаны хариуд АНУ Афганистанаас цэргээ гаргах юм. Эл гэрээ исламын шашинтнуудад гол дайсан болох Афганистаны хууль ёсны эрх баригчдын эсрэг бэхжих боломж олгожээ. ...

Leave a Comment