Бага насны хүүхэд автомат угаалгын машинд гацсан дуудлага мэдээлэл НОБГ-т иржээ


Бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. 

Өчигдөр буюу 2020.03.22-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт Хан-Уул дүүргийн, нэгдүгээр хороонд бага насны хүүхэд автомат угаалгын машинд гацсан гэх дуудлага мэдээлэл иржээ.  Дуудлага мэдээллийн дагуу НОБГ-ын зургаан албан хаагч ажиллаж, гар багаж ашиглаж, 3 настай охин хагас автомат угаалгын машинд гацсан байсныг гаргаж авсан байна. 


Тодруулбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 20 дугаар байранд 3 настай, эмэгтэй А тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 03.22-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.


Иймд сургууль, цэцэрлэг карантилсан байгаа энэ үед эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
                    

                                                                                                                                       Эх сурвалж: ОБЕГ

Leave a Comment