Д.Нямхүү: Монгол улсад коронавирусний батлагдсан 4 тохиолдол бүртгэгдэж нийт 10 боллоо

                                                                   ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 

Тэрбээр "ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.

Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна" гэв.

                                             ЭМЯ-ны хэлсийн дарга Д.Нарангэрэл
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.21-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, March 20, 2020


"АНУ болон Европын орнуудад халдварын дэгдэлт нэлээн өндөр байгаагаас гадна өчигдрөөс Турк улсад халдварын дэгдэлт нэмэгдэж эхэлсэн байна. Хүн амын хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварын дэгдэлтээс сэргийлэхэд маш үр дүнтэй нь харагдаж эхэллээ.
Тухайлбал, дэгдэлтийг харьцангуй хяналтдаа аваад байсан Индонез улс 9,000 хүн оролцсон мөргөл зохион байгуулсны дараа 100 хүн шинээр өвчилсөн байна.
Олон улсын байгууллагууд яаралтай хурал зөвлөгөөнүүдээ цахим хэлбэрээр зохион байгуулах болоод байгаа" гэв.

Leave a Comment