Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛС ТӨРИЙН НАМУУД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТООЦОО, СУДАЛГААНД ҮНДЭСЛЭЖ, БОДИТОЙ БОЛОВСРУУЛААСАЙ


Ковид-19” цар тахлын урьдчилан сэргийлэлттэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр цахимаар хуралдаж,  Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл болон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар тус холбооноос боловсруулсан саналуудтай танилцлаа. 

 Цахим хуралд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, тус холбооны тэргүүн дэд ерөхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөхийлөгч Т.Хаш-Эрдэнэ, Х.Сайхансанаа болон орон нутгаас Сэлэнгэ, Өмнөговь, гадаадаас ОХУ, АНУ-аас тус холбооны салбарын удирдлагууд оролцлоо. Дэлхийн 187 онд бүртгэгдээд байгаа короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд  зохион байгуулж байгаад тус холбооны залуус УОК, Засгийн газарт талархал илэрхийлсэн. Улс орны хэмжээнд онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулж тус холбооны удирдлагууд анх удаа цахим хурал хийж, үүндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг оролцуулсан нь энэ юм.


Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГА “Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг болон МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ сайд ахалж байгаа юм. Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд нийт 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 13 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн талаар тус холбооныхон танилцуулсан. Эдгээр саналуудыг эрэмбэлээд эхний 10 саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжиллаа. 


 Ирэх жилүүдэд гэхэд бид гадаад, дотоодоос өмнө нь авсан асар их өрийг эргүүлж төлөхөөр байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Дэлхийн эдийн засаг ч короновирусын тархалтаас болоод ирэх жилүүдэд амаргүй болж ирлээ. Энэ нь манайд ч их, бага хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг бодолцож улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай гэж бодож байгаагаа энэ үеэр Оюун эрдэнэ сайд хэлж байсан юм.

Leave a Comment