Халдвар авсан монгол иргэний ойрын хавьтлын 75 хүний хариу гарлаа

                                       ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “2020 оны гуравдугаар сарын 17-нд Москва, Берлин, Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүний шинжилгээний хариу гарлаа. Тэднээс халдвар илрээгүй. Мөн 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Стамбул, Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүний хариу сөрөг гарсан.

2020 оны гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнээс мөн халдвар илрээгүй. 2020 гуравдугаар сарын 20-нд Хэнтийд тусгаарлагдсан иргэний шинжилгээ Улаанбаатар руу ирж яваа. Тухайн иргэн Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн” гэлээ.

Leave a Comment