Тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо

                            2020.03.19 байдлаар улсын хэмжээнд 21 цэгт 1734 хүнийг тусгаарлаад байна.  

Тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага ирсэн байна. Гаднаас хоол хүнс оруулах тохиолдол гарч байгаа аж. Өнөөдөр 14:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байрт байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар болжээ. Эргэлтээр оо сойз,ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна.  Согтууруулах ундаа, хутга мэс заслын зүйл оруулахгүй гэдгийг анхааруулав. Мөн тусгаарлагдаж буй иргэдээс гомдол мэдээлэл их ирүүлж байгаа аж. 

Түүнчлэн тусгаарлагдаж буй иргэд зочид буудлын үйлчилгээ нэхэж, тагтан дээр гарч шүлсээ хаях зэрэг зөрчил гаргаж байна гэдгийг мэдээллээ. Ийм тохиолдол хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Агаарын нислэгээр ирсэн зорчигчдын гадаад пасспортыг хураан авсан байгаа гэв. Төлбөрөө төлсөн иргэдийн гадаад пасспортыг буцаан олгох юм байна.  

Тусгаарлагдаж байгаа хүмүүс дарга нараар яриулаад байна, Битгий ажилд саад бол:
Нэгэнт халдвар хамгааллын дэглэм сахиж  байгаа бол бүгд л сахиулах ёстой. Найз,  нөхөд хамаатан садан дарга цэргээрээ яриулаад байна. Ийм зүйлийг хүлээж авахгүй. Ер нь  аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь орж ирээд элдэв асуудал үүсгээд таньж мэддэг хүнээрээ даргаараа яриулдгаа болих хэрэгтэй.
  • Ард иргэд минь зөвлөмж зааврыг дагаад гадуур яваад байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийгээч.Өөрийнхөө амь насыг хамгаалах  асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа болохоос төр засгаас хийж байгаа ажилд найдаж, бүх зүйлийг даатгаж болохгүй. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН /ОБЕГ/ ДЭД ДАРГА, ХУРАНДАА Б.УУГАНБАЯР  



Leave a Comment