Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн талаар хэлэлцсэн байна. 


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. 


Дэлхийн зах зээл дээр нефтрийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээглэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно. 
Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. 
Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно. 
Цаашид шатахуун агуулах савуудаа бүрэн ашиглах ёстой.  
Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөе гэдэг чиглэл барьж байгаа. 

Нүүрсний экспортын тухайд ирэх Даваа гарагаас өмнө дэд сайд Халтараар ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Үүний дараа Б.Энх-Амгалан сайд бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. 
Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. 
УУХҮ-ийн яамнаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байна гэдэг мэдээллийг өглөө. 

Leave a Comment