Жүжигчин Идрис Элба коронавирусийн халдвар авчээ


Жүжигчин Идрис Элба коронавирусийн халдвар авсан гэдгээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өдгөө 47 настай Англи жүжигчин тэрээр "Өнөө өглөө би COVID-19-ийн шинжилгээ өгч хариу нь эерэг гарлаа.

Одоогоор шинж тэмдэг илрээгүй байгаа ч өөрийгөө тусгаарлаад байна. Гэртээ үлдээрэй хүмүүсээ. Би биеийн байдлынхаа талаар мэдээлж байх болно" хэмээн жиргэжээ.

Идрис Элба 2010 онд гарсан "Luther" киногоороо олонд ихээхэн танигдсан бөгөөд "Thor" киноны Хэймдалын дүрээр сүүлийн үед алдаршаад буй.

Leave a Comment