Завхан аймагт зудын онц байдал үүсэж, 18000 толгой мал хорогдоод байна


Завхан аймагт хаваржилт хүндэрч, хэд хэдэн суманд зудын онц байдал үүсчээ.
Тодруулбал, Завхан аймагт хаваржилт хүндэрч 24 сумын хэмжээнд 18 мянган толгой мал хорогдоод байна. Үүнтэй хобогдуулан өвөлжилт хүндэрсэн зарим сумдад 93 тонн өвс үнэгүй, 110 тонн тэжээлийг 50 хувийн хямдалтай үнээр нэмж олгохоор шийдвэрлэжээ.


Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут зэрэг сум цагаан зудтай, дөрвөн сум зудархуу ангилалд багтжээ. Цас их орж, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг зэрэг долоон суманд малын бэлчээр, өвс тэжээл хүргэх зам гаргах зорилгоор дальпуу татах ажлыг эхлүүлсэн байна.
Түүнчлэн хаваржилт хүндэрсэнтэй холбоотой байгууллага, иргэд өөрсдийн санаачилгаар хандив өргөж эхэлжээ.

                                                                                             ЭХ СУРВАЛЖ: Завхан аймгийн ЗДТГ

Leave a Comment