37точка: Ялалт “амьд”


Фантастик”-ийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт дахин нэг анги гарна гэдгийг албан ёсоор зарласан. Тус продакшны уран бүтээлчид төгсгөлийн ангийг бүрэн хэмжээний уран сайхны кино  хэлбэрээр бүтээсэн тухайгаа мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.03.16/ “37-р Точка” олон ангит киноны төгсгөлийн ангийн трейлер цацагдлаа. Киноны гол дүр болох Ялалт хоёрдугаар бүлгийн 10 дугаар ангид Лутаад буудуулдаг тухай гардаг. Киноны үзэгчид гол дүр нь буудуулан төгссөнд ихэд бухимдангуй байсан бол төгсгөлийн ангийн трейлерээс Ялалт амьд үлдсэнийг мэдэж болох ажээ.


Төгсгөлийн ангийн тасалбар захиалгыг шинээр нээсэн https://www.37tochka.mn/ сайтаар захиалан авах боломжтой юм байна.

37-Р ТОЧКА МУСК Трейлэр

37-Р ТОЧКА МУСК Трейлэр Та 37-р ТОЧКА киноны төгсгөлийн ангийг ОНЛАЙН НЭЭЛТ-ээр үзэх ХАМГИЙН АНХНЫ ҮЗЭГЧДИЙН нэг болохыг хүсвэл www.37tochka.mn вебсайтад хандан ОНЛАЙН ТАСАЛБАР-аа урьдчилан захиалж, захиалгын кодоо SkyGO-р орж баталгаажуулснаар ДЭЛХИЙН ХААНААС Ч үзэх боломжтой. ОНЛАЙН НЭЭЛТ тун удахгүй...

Posted by Фантастик Продакшн - Fantastic Production on Monday, March 16, 2020

Leave a Comment