108 УТАС РУУ “ХОЁР ДҮҮ МИНЬ ХҮЧИНДҮҮЛЖЭЭ ГЭЖ УЙЛЖ ЗАЛГАСАН Ч ТООСОНГҮЙ


Энэ сарын 11-ний өдөр нэгэн иргэн “Сонгинохайрхан Иргэдийн нэгдэл” гэх нэртэй цахим хуудсанд хүүхэд хамгаалах 108 утасны үйлчилгээний талаар ноцтой бичлэг байршуулжээ.Хэнтий аймгийн Норивлон суманд хойд эцэгтээ хүчиндүүлсэн хоёр охиныг хамгаалах байранд авахыг хүсч 108 утас руу залгахад хүлээж авахгүй байгаа төдийгүй бидэнд хамаагүй хэмээн хариу өгчээ.
 

Хойд эцгийнхээ гарт эгч дүү хоёр удаа дараа хүчиндүүлсэн асуудлыг хамаатны эгч нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч гэмт хэрэгтэнг саатуулан шалгаж эхэлсэн байна. Эгч дүү хоёр зөвхөн хойд эцэгтээ хүчиндүүлээд зогсоогүйг та бичлэгээс сонсох болно. Хойд эцгийнх нь төрсөн нь дүү нь ирж охидыг хүчиндээд явдаг байжээ.Нулимстай дуудлагын цаана Хэнтий аймгийн Норивлон суманд амьдардаг 15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж,  2017 оноос хойш хүчиндсэн хэрэг нуугдаж байлаа.Энэ талаар мэдээлэл хүүхэд хамгаалах, холбон зуучлах үүрэг хүлээсэн 108 утсанд хандан хэлсэн ч үл тоосонд тухайн иргэн гомдолтой байна.

Хүүхдийн утас 108 нь гэмт хэрэг дуудлага мэдээллийн тухай бүрт нь хүлээн авч холбогдох байгууллага руу нь холбон зуучилдаг. Харин дээрх бичлэгт гарсанчлан бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хоёр эмэгтэй хүүхдийг хамгаалах байранд авахыг хүсч эгч нь залгахад хамгаалах байранд авахгүй хэмээн хэлсэн. Мөн хэрэгтэн цагдан хоригдон шалгагдаж байхад хүртэл “яг хүчиндсэн нь тогтоогдоогүй шүү дээ”. “Хамгаалах байранд авахын тулд цагдаагийнхан эрсдэлийн үнэлгээ хийх ёстой. 

Үүний дараа бид хамгаалах байранд авна гэгчлэн цаараглаж байлаа. Бэлгийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа, эрүүл мэндээрээ шууд хохирсон охидыг хамгаалах байранд авах ёстой байтал яагаад ийм хариу өгөв. 108 утас 24 цагийн турш мэдээлэл хүлээн авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, цагдаагийн байгууллагад мэдээлэх, эрсдэлтэй байгаа хүчирхийлэлд яг одоо өртөж байгаа хүүхдүүдийг аврах ёстой биш билүү.Яг одоо хүчирхийлүүлж байгаа бяцхан хүүхэд аврал эрэн утас цохиход надад хамаагүй гээд салгах уу?

Ийнхүү дорвитой хариу өгөхгүй байгаа нь төрийн үйлчилгээний хүнд суртал, гажуудал юм. Энэ тохиолдол нь олон зүйлийг нэг зэрэг харуулж байна. 108 утсанд хандсан хүчирхийлүүлсэн хүүхдийг хамгаалахгүй, бусад холбогдох байгууллагуудад холбон зуучилдаггүй, иргэнийг тодорхой мэдээллээр хангаддгүй юм байна.Түүнчлэн цагдаа дээр шалгагдаж байгаа бол хамтарсан баг гарч эрсдэлийн үнэлгээг тэр даруй хийж 108 хүүхэд хамгаалах төв байрандаа авчирч эмчилгээ үйлчилгээ хийх ёстой байтал мэдээлэл ч аваагүй сууж байгаа төрийн байгууллагад хэн хариуцлага тооцох вэ? 

                                         Шууд үзэх
[media=blob:https://www.facebook.com/b178be3b-2557-4737-83c3-ff88ba558a16]

Leave a Comment