“ТЭНГЭРИЙН ЗАМ” ЯАХ ВЭ, ТАМ БОЛСОН “ДАРХАНЫ ЗАМ”-АА ЭХЛЭЭД ДУУСГАЧИХ


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар автозамтай холбоотой хоёр төрлийн шийдвэр гаргасныг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан уламжилсан.Нэгдүгээрт, 800 сая ам.долларын өртөг бүхий 6-12м өндөрт 13км урттай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй “Тэнгэрийн зам” гүүрэн байгууламжийг барихаар боллоо. 
Улмаар км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцсон гэх.Хоёрдугаарт, 60.7 сая еврогийн өртөг бүхий 40 жилийн хугацаатай зээлийн хэлэлцээрээр 4,9 км урттай дүүжин тээврийн хэрэгсэл төсөл. Үүгээр өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ гэж тооцсон гэх.Төр засгийн зүгээс ерөнхийдөө “тэнгэрийн зам” барихаар төлөвлөж эхэлжээ. Гэвч энэ шийдвэр, яриа нь хэтэрхий тэнгэрийн юм.



Монголчууд өдгөө тэнгэрийн зам байтугай газрын замаа барьж чадахгүй гацчихаад хэдэн сарын нүүрийг үзэж байна. Өнөөдөр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам там болоод жил гаруйн нүүрийг үзэх гэж байгаа.Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл бүтэн ТАВАН аймгийн иргэдийн эрхийн АСУУДАЛ орхигдсоор байна.



Өргөтгөх, шинэчлэх ажил хөрөнгө мөнгөний болоод улс төрийн шалтгаант асуудлуудаас болоод хэт удаашралтай явагдаж байгаа. Үүний балагаар олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам бардам хэлж байсан цаг саяхан. Гэвч ямар ч ахиц алга. Харин 204 км замын шинэчлэлтийн ажил удаашрахын хэрээр төрийн томоохон албан тушаалтны ханцуйн доторх наймаа гаарч, ил болж байна. Тухайлахад, тус яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ их хэмжээний хахууль авч байхдаа АТГ-ын ажилтнуудад гардуулсан. Үүнээс өмнө тус яамны газрын дарга Д.Доржханд мөн л хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан гээд болохгүй бүхэн эл яаманд харъяалагддаг болж.


Тиймээс яам цэвэрлэгээний ажил бий. Дараа нь тэнгэрийнбиш там болсон газрын замаа дуусгацгаая. Тэнгэрийн юм яриад хэрэггүй юм биш үү, салбар хариуцсан сайд аа.


   


Leave a Comment