Франц улсын иргэнийг Дорноговиос ХӨСҮТ-д авчирч эмчилж байна


Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан байна.
Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.


Тэрбээр "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.
ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.

Leave a Comment