БНСУ-Д МОНГОЛ ЭМЭГТЭЙН АМИНД ХҮРСЭН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

Өмнө нь таньдаг байсан гадаадын эмэгтэйтэй маргалдсаны эцэст хоолойг нь огтолж хөнөөн, цогцсыг нь Гёнгбук мужийн Санжү хотын нэгэн будааны талбайд булсан 50-иад насны эрэгтэйг цагдаагийнхан баривчиллаа.Гёнгбук мужийн Гүми хотын Цагдаагийн газар нь хүний амь нас хохироосон болон цогцос нуун дарагдуулсан хэргээр 59 настай А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдээлэв.

Цагдаагийхны хэлснээр А нь 2020 оны нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын нэгэн тариалангийн тосгонд өөрийн машин дотроо хуучны танил, Монгол Улсын иргэн Б (56 настай, эмэгтэй)-тэй муудалцаж байгаад Б-гийн хоолойг хэрчиж, амийг нь хохироосон хэрэг үйлдсэн байна. Мөн тэрбээр Б-гийн цогцсыг тракторт ачин, гэрээсээ 2.2 км зайтай байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг ч үйлджээ.

Leave a Comment