Сүхбаатар боомтоор Япон улсаар дамжсан иргэн нэвтэрсэн тул тусгаарлажээ



2020.03.07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга, мөн Онцгой комиссын дарга Ш.Оргил нөхцөл байдлын шинэчилсэн мэдээлэл өглөө. Тэрбээр, “12.00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор 239 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнд 490 монгол, 62 гадаад буюу нийт 552 зорчигч багтсан. Тэднээс асуумж авахад сэжигтэй тохиолдол байгаагүй. Харин эсрэгээр 243 тээврийн хэрэгслээр 454 монгол, 70 гадаад буюу нийт 524 зорчигч тус боомтоор гарсан.

Өнөөдөр Сүхбаатар боомтоор 306-р галт тэрэг 30 зорчигчтойгоор орж ирсэн. Үүнд 12 монгол, 18 гадаадын иргэн багтсан ба асуумж авахад нэг монгол иргэн нь Япон улсаар дамжсан түүхтэй байсан тул тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн” гэлээ.

Leave a Comment