БЕРЛИНЭЭС ИРСЭН ХАНИАЛГАЖ, ХАЛУУРСАН 2 ИРГЭНИЙГ ТУСГААРЛАСАН



ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл "ДЭМБ-ын зөвлөх баг Монголд ирээд, 3 чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, эмнэлгээс шалтгаалах халдварын хяналт. Хоёрдугаарт, тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх. Гуравдугаарт, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах чиглэлээр Монголын эмч нарын багтай хамтарч ажилласан. Өнөөдөр мэдээллийн цагт ДЭМБ-ын суурин төлөөлөгч, мөн манайд ирсэн багийнхан, Герман улсын Элчин сайд оролцож байна. 

Өчигдөр биднийг мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 86 оронд халдвар тархсан. БНСУ, Иран, Япон, Итали зэрэг оронд халдвар эрчтэй тархаж байгаа хэвээрээ байна" хэмээлээ.

  • Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 104 зорчигч ирсэн. Тэдгээрээс 17 хүнийг ажиглалтад, тандалтад авсан байгаа.  5 хүнийг ХӨСҮТ-д, 12-ыг нь Багабаянгийн амралт руу аваачсан. Эмнэлгийн тусламж хэвийн байна.  ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. ДЭМБ-аас 560 кг ачаа бүхий хамгаалах хэрэгсэл авсан" хэмээв. 

Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсээс хоёр нь коронавирусийн шинж тэмдэгтэй байж магадгүй мэдээлэл гарсан. Тэгвэлэ энэ талаар Д.Нарангэрэл дарга "Хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа.  Халуурсан, ханиалгасан гэсэн зовиуртай учир ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалд шинжилгээ хийж байна" хэмээсэн юм.  

Leave a Comment