15 настай охин гэрээслэл үлдээгээд өөрийгөө боомилжээ



Өнгөрсөн баасан гараг /2020.02.28/-т Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 15 настай охин өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.


Хэргийг тодруулбал, эл өдрийн оройн 22:40 минутад аймгийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очсон байна. 15 настай өсвөр насны охин эцэг, эхдээ уучлал хүссэн гэрээслэл үлдээгээд гэрийнхээ тоононоос хоолойгоо боомилж нас барсан байжээ.

Талийгаачийн амиа хорлох болсон шалтгаан болон холбогдох зүйлсийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 







Leave a Comment