Төсвийн тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна

Image result for Сангийн сайд Ч.Хүрэлбаатар


Та төсөвт тодотгол хийхгүй гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл цаг үеийн байдлаас шалтгаалан эдийн засаг, төсөвт хүнд байдал үүсээд байна. Үүн дээр дахин байр сууриа илэрхийлэхгүй юу? 
Төсвийн тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Тийм шалтгаан үүсээгүй.

Нүүрсний экспорт хоёр сар орчим тасалдлаа. Мөн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортыг НӨАТ-ын татвараас 
чөлөөлөхөөр төсөвт алдагдал үүснэ. Энэ бүхнийг яаж тооцоолж байгаа юм бэ?
- Эдийн засагт үүсэх нөхцөл байдлыг тооцохдоо бид бусад судалгааны байгууллага ямар хэлбэрээр, хэрхэн явагдах гэх гэдгийг судалсан учраас тэдэнтэй нэг аргачлалаар тооцоолж байгаа.

Улсын төсөв одоогийн байдлаар яг хэдэн төгрөгөөр тасалдаж байгаа юм бэ?
- Урьдчилсан байдлаар 180-190 тэрбум орчим төгрөг гэж тооцож байна.

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход НӨАТ-ын татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Чөлөөлөхөд хэчнээн төгрөгийн бүтээгдэхүүн татвараас чөлөөлөгдөх тооцоо байгаа бол?
-Хамгийн гол нь бид үнийн өсөлт явагдаж, тасалдал гарч магадгүй гэж болгоомжилж байсан.
Гэхдээ БНХАУ-аар дамжиж бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байна. 
Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалуудаа экспортлох бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ асуудалд Хятадын талтай ойлголцож байгаа бөгөөд БНХАУ-ын талаас ариутгалын холбогдох төхөөрөмжүүдийг суулгаж байна. Тиймээс бид удахгүй экспортыг эхлүүлнэ.
Харин өнөөдрийн хуралдааны шийдвэрээр бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортоор оруулж ирэхэд авах татварыг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулсан.
Үүний дараа УИХ-ын хаврын чуулган эхлэхээр дээрх бүтээгдэхүүнийг импортлоход НӨАТ-ын татвараас нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

- Худалдааны төвүүд эхнээсээ түрээсээ хөнгөлөөд эхэллээ. Тэдгээр газарт хэзээнээс татварын хөнгөлөлт үзүүлэх юм бэ?
-Татвараас хөнгөлөх, чөлөөлөх нь зөвхөн УИХ-ын эрх мэдлийн асуудал. Тиймээс одоогийн байдлаар бид аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг өгч, ойлгуулах ажлууд хийнэ.
Түрээсээ хөнгөлбөл УИХ, Засгийн газрын өргөсөн байдлаар баталж өгөх байх гэж бодож байна.


Leave a Comment