100 жил тутамд Дэлхий дээр аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?



Манай Дэлхийг 100 жил тутамд асар их хор хөнөөлтэй тахал дайран хэдэн мянган хүний амь насыг авч оддог гэсэн онол байдаг. Энэ нь зүгээр л нэг давхцал уу? Аль эсвэл........ Гэхдээ жилүүд нь 100, 100 жилийн зайтай байгаа нь үнэхээр гайхширал төрүүлхээс гадна айдаст автуулж байна. Ингээд олон зууны өмнөх түүх сөхье. 

Олон судлаач өнөөгийн коронавирусын тархалтыг ч өмнөх зуунуудын үйл явдлыг санагдуулж байна гэж үзэж байгаа юм.
 

1720 он:

  Европ тивийг Марселийн тахал хэмээх бүүргэний тахал хамарсан юм. Энэхүү аюулт өвчин нь 100 000 хүний амийг авч оджээ. Энэ өвчин мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Өвчний шинж тэмдэг өндөр халуурах, булчирхай цочиж, томрон, эмзэглэх, дотор муухайрах, бөөлжих огиулах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

 Image result for 1720 оны Марселийн тахал


1820 он:

 1720 оны тахлын 100 жилийн ойн дээр булчин задрах тахлын эхний тархалт тохиов. Энэ тахлаас болж мөн л 100 000 орчим хүн нас барсан. Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин юм.  Өвчний анхны тархалт худалдаа, тээврийн үед Энэтхэгээс Европт дамжин ирсэн ба 1831 оны үед холер өвчин нь Лондонд тархсан бөгөөд тэндээс Ньюкаслд тархсан байна. Уг өвчин нь шингэнээ нөхдөг плазмагаа алддаг учраас холери туссан хүний 5 цул эрхтнүүд ходоод, бөөр, элэг, зүрх, уушиг нь ажиллагаагүй болж, улмаар өвчтөнийг үхэлд хүргэдэг байна. Асар их хүн богино хугацаанд өвчилж нас барж байсан учраас эмч нар асар их ачаалалтай ажиллаж байсан. Энэ өвчин Филиппин, Индонез, Тайланд гэсэн Азийн орнуудыг хамарсан. Тахлын гол шалтгаан нь булгийн түүхий ус хэрэглэдгээс болж байжээ. 


1920 он:

Хамгийн сүүлийн тахал буюу хамгийн сайн тэмдэглэсэн “Испани ханиад”-ны тахал тохиожээ. Энэ ханиад нь маш олон тэрбум орчим хүнийг хамарч, 100 сая хүн нас барсан юм. Испани улсын нийт хүн амын 39% хүн буюу 8 сая хүн халдвар авчээ. Дэгдэлтэнд 20- 40 насны залуучууд голчилон нэрвэгдэж хүүхэд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх нь элбэг байсан байна. 
Өвчний шинж тэмдэг нь:  Нүүр хөхөрч хүчилтөрөгчийн дутагдлын шинж илрэх бөгөөд, цустай цэрээр ханиалгаж уушигны хатгаа болдог байна. Өвчний хүндрэл нь уушигны дотуур цус алдалт. Ихэнхдээ шинж тэмдэггүй явагдаж заримдаа халдвар авсны дараах өдөр нас барж байжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их үхэл авчирсан тахал гэдэг.





2020 он:

Хятадад шинэ коронавирусын халдвар эхэлж, Өмнөд Солонгос, Япон, Иран, Итали болон бусад улс орнуудыг хамарч эхлэв. 80 орчим мянган хүн халдвар авч, 2000 гаруй хүн нас баржээ. Нөхцөл байдал өдөр ирэх тусам таагүй болж байна. Хамгийн аймшигтай нь агаарын нислэг, орчин үеийн технологи энэ вирусыг дэлхий даяар тархах явцыг түргэсгэж байна.
                                          
     Image result for хятад корона вирус Image result for корона вирус
                            
Image result for корона вирус                                                                                             


                                                                                                                                   Эх сурвалж: lifter.com








Leave a Comment