Монгол хэлбичгийн шалгалт авах хугацааг хойшлуулжээ


Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэлбичгийн шалгалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Учир нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн  үйл ажиллагааг түр зогсоож, хөл хориог ирэх гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх шалгалтын товыг цуцалсан байна. Монгол хэлбичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.


Сануулахад, сурагчид монгол хэлбичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болдог. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон байна. 

Leave a Comment