Япон эмэгтэй хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авчээ

  • Коронавирусын халдвар авсан эмэгтэй нэгдүгээр сарын 29-нд оношлогдон Осака хотын эмнэлэгт эмчлүүлээд хоёрдугаар сарын 6-нд шинжилгээгээр вирусгүй тогтоогдон эмнэлгээс гарсан. Гэтэл (хоёр долоо хоногийн дараа) хоолой нь өвдөж дахин шинжилгээгээр коронавирус илэрчээ.


Сүүлийн үед шинэ төрлийн коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авч байна гэх мэдээлэл гарах болсон билээ. Тэгвэл Японы Осака хотын иргэн, автобустай аяллын хөтөч эмэгтэй хоёр дахь удаагаа халдвар авсан нь тогтоогдсон тухай тус хотын захиргаа мэдээлжээ. Энэ бол тухайн улсын хувьд коронавирусээр өвдсөн хүн дахин халдвар авч буй анхны тохиолдол юм.


Осака хотын оршин суугч, 40 настай эмэгтэй нэгдүгээр сарын сүүлээр анх халдвар авсан нь тогтоогдож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хоёрдугаар сарын 1-ний өдөр эмнэлгээс гарсан байна. Ингээд хоёрдугаар сарын 26-ны өдөр цээж нь хөндүүрлэсэн, хоолой нь өвдсөн зовиуртай дахин эмнэлэгт хандан, шинжилгээ өгөхөд хоёр дахь удаагаа халдвар авсан нь батлагдсан байна. Эмэгтэй эмнэлгээс гараад өнөөдрийг хүртэл огт ажилдаа яваагүй, байнга амны хаалт зүүж, хэн нэгэнтэй харилцаагүй гэнэ. Тэрбээр Хятадын Ухань хотоос ирсэн жуулчдад хөтөч хийж байгаад халдвар авсан аж.
Үүнээс хойш Япон улсын Эрүүл мэндийн яам covid-19 халдвараар өвчлөөд эдгэж буй өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахдаа дор хаяж хоёр удаа шалгаж, шинжилгээ авах зөвлөмжийг гаргаад байгаа гэнэ.
Үүнээс өмнө Хятадын Сичуань мужид коронавирусийн эмчилгээ хийлгээд эдгэсэн өвчтөн мөн л дахин халдвар авсан тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ. Түүнчлэн зарим тохиолдолд уг халдвар нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байгаа нь батлагдаад байгаа юм.

Leave a Comment