Орон нутгийн галт тэрэгний тасалбарын төлбөрийг шимтгэлгүй буцаан олгоно



Коронавирусээс урьдчилан сэргийлэн гаргасан МУ-ын засгийн газрын шийдвэрийн дагуу 2020.02.23-03.03-ныг хүртэл орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосныг мэдэгдлээ. Энэ хугацаанд орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэг явахгүй. Үүнд: 
2020.03.03-ны
 
  • ЗҮҮНХАРАА-УБ/№282/өглөөний
  • СҮХБААТАР-УБ/№272/өглөөний
  • УБ-ШАРЫН ГОЛ-УБ/№604, 605/өглөөний
  • ДАРХАН-ШАРЫН ГОЛ-ДАРХАН/№ 606, 603/ чиглэлийн галт тэрэг аялахгүй.

 Дээрх өдрүүдэд галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан бол төлбөрийг шимтгэл хураамжгүй буцаан олгох ба хугацааг сунгах буюу сольж үйлчилж байна. Тиймээс иргэд тасалбарын кассууд дээр очиж буцаалтаа хийх боломжтой.
 
  • 2020.02.29, 2020.03.01-ний Улаанбаатар-Эрхүү/#305/ 
  • 2020.02.28-ны Эрхүү-Улаанбаатар/#306/чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна.
 Зөвхөн ОХУ руу аялах олон улсын тасалбар авсан иргэд зорчино гэдгийг анхааруулж байна. 
 2020 оны 3 дугаар сарын 03-ны 08:00 цагаас эхлэн орон нутгийн бүх галт тэрэг хуваарийн дагуу аялна.
 Дэлгэрэнгүй мэдээллийг Төмөр замын лавлах утас 1900-1949-өөс авна уу.


Leave a Comment