COVID-19 лабораторийн оношилгооны баг 24 цагаар тасралтгүй ажиллаж байна

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар /2020.02.27/ Монгол улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ 2020.01.09-нөөс хойш нийт 242 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтанд авч хяналт хийсэн. Мөн 172 хүнд лабораторийн шинжилгээг хийж, тусгаарлан хариуг тодорхойлсон байна. Үүнээс гадна уушигны хатгалгаа өвчтэй 60 хүнд вирусын шинжилгээг хийхэд хариу бүгд "Сөрөг" буюу үгүйсгэгдсэн байна.
 Иргэдээ!
 * АМНЫ ХААЛТАА ХЭРЭГЛЭХ
 * ГАРАА ТОГТМОЛ УГААХ
 * ДАРХЛААГАА ДЭМЖИХ
 * САЙН УНТАЖ АМРАХ, СТРЕССДЭХГҮЙ БАЙХ
 * НУС, ШҮЛСЭЭ ИЛ ЗАДГАЙ ХАЯХГҮЙ БАЙХ
 * ХУДАЛ, ТАШАА МЭДЭЭЛЭЛД ИТГЭХГҮЙ БАЙХ
 * ШААРДЛАГАГҮЙ БОЛ ГАДУУР ГАРАХГҮЙ БАЙХ... зөвлөж, уриалж байна


Шинэ төрлийн короновирусийн халдвар дэлхий нийтээр тархалт өндөртэй байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн COVID-19 оношлогооны баг 24 цагаар амралтгүй ажиллаж байгаа юм. Хамгаалах хувцастай олон цагаар ажиллаж, ард олныхоо энхийн манаанд нойр хоолоо хугаслан ажиллаж байгаа тэдэнд Teso Properties группийн SKY GARDEN RESIDENCE төслийн хамт олон дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг өчигдөр  бэлэглэсэн байна. 


Одоогийн байдлаар Дэлхий нийтэд бүртгэгдсэн тохиолдол 80,000 хол давж, нас барсан хүний тоо 3000 руу дөхөж байна. Тиймээс ард иргэд та бүхэн дор бүрнээ амны хаалт, нүдний шил, бээлий, болон хувийн ариун цэвэр, дархлаагаа дэмжиж, вирусын халдвараас өөрийгөө болон хайртай дотны  гэр бүлээ хамгаалаарай.
Тэд бидний төлөө 24цаг нойр хоолоон хасаж амралтгүй ажиллаж байна, харин та хариуцлагатай байж тэдэнд туслаарай!!!

Зургийн тайлбар:  ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, COVID-19 лабораторийн оношилгооны багийн хамт олон хамгаалалтын хувцастай олон     цагийн турш ажилласаар л байна. Та бүхэнд #БАЯРЛАЛАА

Leave a Comment