Хурдны зам дээр дээрэмчид, цагдаа нар буудалцаж дөрвөн хүн нас баржээ

Хурдны зам дээр дээрэмчид, цагдаа нар буудалцаж дөрвөн хүн нас баржээ


Зэвсэглэсэн хоёр этгээд UPS компаний хүргэлтийн машиныг дээрэмдэж, жолоочийг нь барьцаалаад цагдаа нараас зугтаж явахдаа түгжрэлд орсноор цагдаа нартай буудалцсанаар барьцааны хүн тэргүүтэй дөрвөн хүний амь эрсэдсэн хэрэг арванхоёрдугаар сарын таванд гарлаа.
 
Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг Корал Габлэс гэх газраас эхлэн хөөж, 40 км явсны эцэст Мирамарын ачаалал ихтэй зам дээр буудалцжээ. Ийнхүү буудалцааны үеэр хоёр сэжигтэн болон барьцаалагдсан жолооч, ойролцоо машиндаа байсан жолооч гээд дөрвөн хүн суманд оногдон нас баржээ.
Корал Габлэст байх нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийн түгшүүр өдрийн 16:15 цагт дуугарч эхэлснээр цагдаа нар хоёр минутын дотор хэргийн газар очиход сэжигтнүүд галт зэвсэгтэй байсан бөгөөд дэлгүүрийн ажилтан нэг эмэгтэйг хөнөөсөн байжээ. Хэрэгтнүүд дээрэмдсэн машинтайгаа зугтсан ч ажил тарах цаг таарч замын түгжрээнд орсноор 17:30 цагт цааш явах боломжгүй болсон байна.

Leave a Comment