Хийн хоолойн төсөлд Монгол, Казахстан хоёр өрсөлдөх үү?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд ОХУ-д айлчилж буй. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй ажлын хэргийн уулзалт хийж, Орос Хятадыг холбосон хийн хоолойн баруун шугамын төсөл эхэллээ гэж мэдэгдэв.
Харин ОХУ-ын Эрчим хүчний яам болон Газпром компанид төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн талаар тус улсын Шадар сайд Алексей Гордеев Монгол- ОХУ-ын бизнес форумын үеэр мэдэгджээ.
Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулна. Энэ төслийн гол асуудал бол төсөл эдийн засгийн хувьд эргэн төлөгдөх ёстой. Оросын тал энэ асуудлыг Ерөнхийлөгчийн түвшинд маш чухлаар авч үзэж байгаа” гэв.
Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Монгол Улсын нутаг дэвсгэрээр "Сила Сибири-2″ хийн хоолойн баруун шугамыг дамжуулах нь хэр үр ашигтай байхыг судлах ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулна" гэжээ.

Leave a Comment